Монгол Улсын Гавъяат Жүжигчин, поп дива Б.Сарантуяа Европын орноор тоглоод эх орондоо ирээд удаагүй байгаа ч дараагийн тоглолтын ажилдаа орсон байна.Тэрээр фэйсбүүкийн найзууддаа зориулж европын орноор тоглосон “Сэтгэл догдлуулсан орой” нэртэй тоглолтоо “ILoft function house”-д тоглох гэж байгаа ба “Сэтгэлийн есөн цацал” DVD, “Аргагүй Монгол аялгуу” , “Best of Saraa”, “Хайрын бэлэг”, CD-гээ 50 хувийн хямдралтай фенүүддээ зориулж худалдаалах юм. МУГЖ Б.Сарантуяа нүдэндээ давхраа хийлгэсэн байв.