Жүжигчин Б.Энхтүвшин “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд тоглох үеэр мэргэжил нэгт А.Ганчимэгтэй дотноссон. хосууд охинтой болсон ч жүжигчин бүсгүй охиноо ганцаараа өсгөж байгаа билээ. Тэгвэл Б.Энхтүвшин саяхны нэгэн ярилцлагадаа “Одоо охинтойгоо холбоотой байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Яг үнэндээ энэ талаар яримааргүй байна” хэмээн хариулжээ. Харин жүжигчин А.Ганчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд эрэгтэй хүний дүрд тоглосон талаар “Би саяхан болсон “Академи авардс-2016” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг аваагүйд их гайхсан. Шилдэг эмэгтэй год дүрээр тодроогүй гэдгийг дуулаад “Нүд орой дээр гарна” гэдэг шиг л юм болсон. Ихэнх хүмүүс жүжигчин А.Ганчимэгийг “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийг авна гэдэгт итгэлтэй байсан байх. Гэхдээ би “Lovers” уран сайхны кинонд гол дүрд тоглосон бүсгүйг муу жүжигчин гэж хэлээгүй шүү” хэмээсэн байна.