Жонни Деппын “Вайнона үүрд” эсвэл Анжелина Жолигын “Билли Боб” шивээсийг санаж байна уу? Үүнийг савангаар арилгах боломжгүй бөгөөд тэдний дурлалын романс төгсгөл болсны дараа энэ шивээс нь тэдэнд алдааг нь сануулж байдаг юм. Тиймээс хэрэв та шивээс хийлгэх гэж байгаа бол дахин нэг бодоод үзэхэд гэмгүй.
Шивээс арилгах хамгийн сайн арга нь лазерын арга юм. Үнэндээ мэргэжилтнүүдэд үүнээс сайн зөвлөгөөг өгч чадахгүй билээ. Тиймээс тос гэх мэт үр дүнгүй хуучирсан аргыг март. Ийм тосыг олон түрхсэн ч шивээс чинь арилахгүй. Лазер нь хэдийгээр арьсны өнгөн хэсэг дээрх шивээсийг арилгадаг ч сорви тогтож үлдддэг. Хүний арьс маш олон давхаргаас тогтдог яг л элстэй адил. Лазераар шивээсийг арилгахдаа өнгөн хэсгийн арьсыг түлдэг тул арьс маш их гэмтдэг. Шивээсийг хүчтэй, богино давтамжтай лазерын туяагаар арьсанд нэвчсэн бэхийг арилгадаг байна. Бэхний зарим н хэсэг нь лазерын туяагаар арилдаг бол зарим нь эд эсээр дамжин биемахбодод шингэдэг аж.
Гэсэн хэдий ч лазерын туяагаар арилгах нь хамгийн амжилттай арга бөгөөд шивээсний 90 хувийг арилгаж чаддаг байна. Гэвч бүгдийг нь арилгах боломжгүй гэж мэргэжлийн шивээсний мастерууд үздэг. Шивээсийг бүрэн арилгахад нөлөөлдөг зүйл нь шивээсний хугацаа, өнгө болон бэх гэнэ. Хуучин шивээс амархан арилдаг аж. Мөн хурдан арилдаг улаан, хар бэхүүд нь гэрлийг шингээхдээ амархан байдагтай холбоотой гэнэ. Харин ногоон шар өнгөнүүдийг арилгахад цаг их ордог байна. арьсны өнгө бас хамгийн чухал өгөгдөл бөгөөд цайвар арьсан дээрх шивээсийг арилгахад илүү хурдан байдаг байна. Түүнээс гадна огт арилдаггүй шивээс ч байдаг байна. Ялангуяа косметик шивээс болох нүдний контур болон хөхөн дээрх шивээсийг лазераар арилгах боломжгүй гэнэ. Учир нь энэ хэсгийн арьс маш эмзэг байдаг. хар арьстай хүмүүс шивээсээ арилгуулахад арьсан дээр цагаан сорви тогтох аюултай байдаг. Түүнээс гадна лазераар шивээс арилгах нь хийлгүүлэхээс илүү үнэтэй бөгөөд дунджаар 400-500 ам долларын үнэ ханштай байдаг байна. Нэг шивээс арилгахад дунджаар 5 удаагийн үйлчилгээ шаардлагатай байхад зарим шивээсийг арилгахад хэдэн сар шаардагддаг аж.
Шивээс арилгуулахад анх хийлгүүлж байсан шиг өвдөх нь бага ч мэдээ алдуулагч тарьсан үед зарим үйлчлүүлэгчдэд өвдөлтийг мэдрэх нь бий.
Эцэст нь хэлэхэд таны залуудаа дурлаж шохоорхон хийлгэсэн шивээс өнгө зүсээ алдаж арилгахаар шийдсэн бол үүнийг арилгах боломж байгаад баярлах хэрэгтэй. Харин та хожим харамсахгүйн тулд сайтар бодож тунгааснйы эцэст хийлгэсэн бол та азтай хүн юм.
Н.Рэй