Хүүхэд төрүүлснийхээ дараа мэдэгдэхүйц таргалсан жүжигчин Энн Хэтэуэй бүх эхчүүдэд зориулж тунхаг бичиг гаргажээ. Тэрбээр хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүүдэл жингээсээ ичиж зовохгүй байхыг уриалсан байна. Инстаграм дахь хуудсан дээрээ Энн жирэмсэн болохоосоо өмнө өмсөж байсан уранхай жийнсэн өмднийхөө гэрэл зургийг тавьсан аж. Энэ үйлдлээрээ тэрбээр хүү төрүүлснийхээ дараа мэдэгдэхүйц таргалсан ч үүндээ сэтгэлээр ер унахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөв.
Жүжигчин бүсгүй “Жирэмсэн үедээ эмэгтэй хүн таргалдаг нь ичиж зовмоор зүйл биш. Дараа нь турах гэж үйлээ үздэг. Байгаагаараа байх шиг сайхан зүйл үгүй. Багтахгүй болсон өмдөө богино өмд болгоод өмсчихөд л болно. Хүний биеийн галбир байнга өөрчлөгдөж байдаг. Бие гэдэг чинь амьд зүйл шүү дээ. Өсөж, турах нь хэвийн үзэгдэл. Хүний бие гэдэг ямар ч хэлбэртэй байсан сайхан юм шүү. Тайван байцгаа” хэмээн бичжээ.
Түүний энэ бичвэрийн дор 100 гаруй мянган хүн лайк дарсны дээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлүүд олноороо бичигдсэн аж. Энн Хэтэуэй энэ оны гуравдугаар сард Жонатан нэртэй хүү төрүүлсэн билээ.