Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд “Бүсгүйн урлан-2014” үзэсгэлэн худалдаа үүдээ нээлээ. Эсгий шүр, сувдан урлал, хэрээсэн хатгамал, даалин, даллагын уут, дээл, хантааз гээд үйлчин бүсгүйчүүдийн бүтээл олны хүртээл болов. Гар урлалын бүтээлийг сонирхон, тэднийг дэмжин худалдан авалт хийх хүн ч олон байсан. Мөн гараар хийсэн хүний биед ээлтэй, орчин үеийн загвартай чулуун ээмэг, бөгж, зүүлтийг охид ихээхэн сонирхож байв. Энэхүү үзэсгэлэнд зургаан дүүргийн 30 гаруй эмэгтэй бүтээлээрээ оролцож байна. Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм.
“Бүсгүйн урлан” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс эсгий урлалаар хийсэн цүнх, малгай, сүрлээр хийсэн гэр ахуйн бүтээгдэхүүн ихэд содон байв. Ээж охид хамтран “Уран гар” бүлэг байгуулж, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаатай танилцсан юм. Тэд эсгий урлал, хэрээсэн хатгамал хийдэг бөгөөд сүүлийн үед сүрлэн сүлжмэл хийх болжээ. Энэ нь хүмүүст ихэд таалагдаж эрэлт ихтэй байгаа гэнэ. Бүлгийн дарга Д.Цэцгээ “Хүмүүс эх орныхоо газар шорооноос ургасан үр тарианы сүрлээр сүлжсэн зүйлд их дуртай байдаг. Сайхан энерги ялгардаг хэмээн үзэх нь бий. Хятадын янз бүрийн өвсөөр хийсэн зүйлээс тэс өөр” хэмээж байв. Тэд сүрлэн сүлжмэлээр ваар, чихрийн таваг, зургийн жааз зэргийг урлажээ. Энэ нь 7-15 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн үзэсгэлэнгийн нэг “Уран гар” бүлгийнхэн сүрлэн сүлжмэлээр ваар, чихрийн таваг, зургийн жааз зэргийг урлажээ.
онцлог бүтээгдэхүүн нь зэс улавч. Зэс хүний биед эерэгээр нолөөлж, цусны эргэлт сайжруулан. зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг аж. Тиймээс зэсээр улавч хийх санааг “Уран дөш” бүлгийн эмэгтэйчүүд санаачлан, хийж байна. Энэхүү улавч Казакстаны эрүүл мэндийн бүтээгдэхүүний уралдаанд оролцон 500 ам.долларын шагнал хүртжээ. Тэдний эрүүл мэндэд ээлтэй зэс улавч 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү үйлчин эмэгтэйчүүдийн “Бүсгүйн урлан-2014” үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагаас өндөрлөх юм байна.
Т.БАТСАЙХАН