“Making The Band” шоунаас төрөн гарсан “Anemone”, “Mixx” хамтлагийн гишүүд нэг нэгнээ хайрлахаар шийдэв үү?
Байгалиас заяасан гоо үзэсгэлэн, хөөрхөн төрх, найрсаг ааш зан, эвлэгхэн дуу хоолойтой хэмээн үеийнхэн дундаа яригддаг “Anemone” хамтлагийн Жулиаг СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа “Mixx” хамтлагийн гишүүн Амараа гэх залуу өөрийн болгоод авчихав уу?
Тэд “Lanz” энтертайнмэнтэд харъяалагдаж тус тусийн уран бүтээлийн хамтрагчид болж шинэ цомог, клипний ажилд оржээ. Энэ хугацаанд бие биедээ дурлаж, үнэнч байхаар шийдсэн гэх яриа гарах болжээ.