Намирсан, эрүүл сайхан үстэй болохын тулд та хэд хэдэн зүйлсийг өдөр тутмын зуршил мэт болгох хэрэгтэй. Үр дүнд нь та өндөр үнэтэй салонд байнга үсээ янзлуулдаг мэт л харагдах болно.
1. Хэлбэрт оруулагч механик зүйлсээс аль болох зайлсхийх
Үсний индүү, сэнс, хайч гэх мэт үсийг янз бүрийн хэлбэрт оруулж янзалдаг багажуудыг эрүүл үстэй байхын тулд бүр мөсөн хэрэглээнээс хасна гэдэг боломжгүй зүйл. Ийм учраас аль болох тэдгээрийн хэрэглээг багасгах эсвэл хөөс, уур ашиглан хэлбэрт оруулагчдыг та сонгон хэрэглээрэй. Мөн зайлшгүй тохиолдолд үсний индүү, сэнс хэрэглэх шаардлага гарсан бол зориулалтын шингэний хамт хэрэглэх хэрэгтэй.
2. Зөөлөн материалтай дэрэн дээр унтах
Таныг унтаж байх үед үсийг тань илбэх гадаргуутай дэр үсний зөөлөн, хугарамтгай бус байх нөхцөлийг хангах нэг хүчин зүйл юм.
3. Үсээ цэвэрхэн байлгах
Энэ нь ойр ойрхон угаах тухай огтхон ч биш шүү. Үсээ ойр ойрхон шампуньдаж угаавал үс хугарамтгай болж өнгөө алддаг. Ийм учраас үсээ угаах зайгаа аль болох холдуулж, байгалийн гаралтай бага хөөсөрдөг шампунь, ангижруулагч ашигла.
4. Чийгшүүлэх бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх
Арьсанд чийгшүүлэгч дутагддаг шиг, үс хуйханд чийгшүүлэгч нэн хэрэгтэй. Ийм учраас чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгож өдөр тутам хэрэглэх нь үсэнд тохиолддог олон асуудлаас хамгаална.
5. Хэрэглэж заншсан бүтээгдэхүүнийхээ үнэнч хэрэглэгч байх
Олон бүсгүйчүүд хэрэглэж сурсан бүтээгдэхүүнээ гэнэт сольж алдаа гаргадаг. Таны үс бүтээгдэхүүний нэр, гарал үүслийг мэдэхгүй шүү дээ. Түүнд эрүүл, тэжээлтэй бүтээгдэхүүн л хэрэгтэй. Мөн нэг бүтээгдэхүүнээ удаан хэрэглэхэд ямар ч сөрөг үр дүн гарахгүй учир хэрэглэж заншсан бүтээгдэхүүнээ солих гэж бүү яараарай.
6. Зөв хоол хүнс хэрэглэх
Бидний бие, арьс, үсний эрүүл мэнд өдөр тутам хэрэглэж заншсан хоол хүнстэй маань шууд холбоотой. Төмөр, цайр, омега-3, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд үсний ургалтыг дэмжээд зогсохгүй дотроос нь эрүүлжүүлдэг.
7. Нэмэлт амин дэм хэрэглэх
Та өдөр тутам зориулалтын нэмэлт витамин ууж хэрэглэснээр үс, хумс, арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
8. Нарны хурц гэрэл хэт удаан байж болохгүй
Нарны хамгаалалтын тос түрхэлгүй нэг хоног хурц наранд явахад арьсанд тань юу тохиолддог билээ, үс ч мөн адил яг тийм хэмжээгээр гэмтдэг. Ийм учраас зориулалтын шингэн үс рүүгээ цацах, нарны малгай өмсөж хурц наранд явах нь чухал.
9. Үсээ самнахдаа ч анхааралтай байх
Том шүдтэй самаар үсээ зөөлөн, доороос нь эхэлж самнаарай. Ингэвэл дахин ширэлдэж, гэмтэхгүй.
10. Үсээ ургуулж үедээ ч үсээ тайруулах хэрэгтэй
Үсийг хэт удаан ургуулбал үсний уг амархан салаалах аюулд өртдөг учир 6-8 долоо хоногт нэг удаа үзүүрээс нь бага зэрэг үсээ тайруулж байх нь зүйтэй.
11. Хүйтэн сэрүүн температуртай усаар үсээ угаах
Үсээ хэт халуун усаар угаавал үсний өнгө алдагдаж хатуурдаг учир аль болох хүйтэн сэрүүн усаар үсээ угаах хэрэгтэй. Нэн ялангуяа үсэндээ ангижруулагч хэрэглэхдээ сэрүүхэн усаар зайлж угаавал үс гялалзсан, зөөлөн болдог.
12. Бүтээгдэхүүнийхээ хэмжээг тохируулж хэрэглэх
Гараараа дүүрэн шампунь асгаж байгаад л үсээ угаадаг бол, энэ маш буруу. Эхлээд бага зэрэг шампунь үсэндээ түрхээд, арай бага санагдвал дахин бага зэргийг л нэмэх хэрэгтэй шүү.