Эмэгтэйчүүдийг бид туяхан биетэй, уяхан сэтгэлтэй хүмүүний дээд гэдэг. Гэтэл энэ ертөнцөд хамгийн аймшигт гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй гэж бас байх юм.
Хатан хаан Мария I. 1516-1558
Наймдугаар Генрихийн охин Мария Английн түүхэнд өөрийгөө шинэ Английн шашны тэргүүн гэж зарлаж, эцэгтэйгээ маргалдан улс орондоо ром-католикийн шүтлэг оруулж ирсэн хэмээн алдаршсан эмэгтэй. Тэрээр протестант шашинтнуудыг цаазалж энгийн номхон ард иргэдийг нохой мэт алж байснаараа түүхэнд Цуст Мария хэмээн үлдсэн байдаг.
Имма Гриз 1923-1945
Гитлерийн Германы бөөнөөр хорих лагеруудын хамгийн харгис эмэгтэй. Тэрээр хоригдлуудыг биеийн болон сэтгэл санааны хувьд дарамталж дураараа буудан, эмэгтэйчүүдийг үхтэл нь зоддог байж. Өөрийн нохойгоо байнга өлсгөж хоригдлууд руу тавьж уруулахаас гадна яг өөрөө хэдэн зуун хүнийг хийн камерт хийж хордуулан хөнөөдөг байжээ. Тэр хүн зодохын тулд хүнд савхин гутал өмсч, буунаас гадна гөрмөл ташуур байнга авч явдаг байсан байна.
Мэри Энн Коттон 1832-1873
20 орчим хүнд халдвар тархааж амийг нь хөнөөсөн. Цагдаагийнхан түүний ойр төрлийнхөн яагаад байнга үхээд байгаа, гэхдээ ганцхан төрлийн өвчнөөр үхээд байгааг сонирхож эхэлсэн байна. Тэрээр амьдралынхаа туршид хэд хэдэн нөхөр, хүүхэд, бүр өөрийнхөө төрсөн эхийг ч алсан байдаг. Түүнийг дүүжлэх ялыг гүйцэтгэж байсан алуурчин хүртэл түүнийг алахаас түдгэлзэж дүүжлүүрийн доорхи сандлыг өшиглөхөөс цааргалж байжээ.
Кастилийн Изабелла 1451-1504
Изабелла түүний нөхөр Фердинанд Арагонский хоёр Кастили болон Арагоныг Испанийн хаант улсад нэгтгэхийг зорьж байлаа. Энэ дарангуйлагч эмэгтэй католик шашинтнаас бусдад хэрцгийгээрээ түүхэнд алдаршсан хүн. Тэр Томас Торкведамыг улсынхаа анхны цаазчинаар томилсон нь шашны их цэвэрлэгээний эхлэл болсон байна. Үүний уршгаар католикоос өөр шашинтан бүхэн хэлмэгдсэн гэж болно. Изабеллагийн үед Испанийг еврей, араб гээд 200 орчим мянган хүн орхиж гадаадад гарсан. Тэр дөнгөж төрсөн хүүхдийг ч гэсэн түүдэг гал руу амьдаар нь шидчихдэг байсан гэдэг.
Белл Ганнес 1859-1931
Норвеги гаралтай энэ америк эмэгтэй цуврал аллагаараа АНУ-ын түүхэнд хамгийн алдартай нь. Тэрээр хэдэн арван жилийн хугацаанд өөрийнхөө хоёр нөхөр, төрсөн охин, нууц амрагууд гээд 30 гаруй хүнийг алсан байдаг. Аллагын гол зорилго нь даатгалын мөнгө авах.
Кэтрин Нейт 1956
Австралийн түүхэнд хамгийн анх удаа бүх насаар хорих ял авсан эмэгтэй. 2001 оны аравдугаар сард тэрээр гэр бүлийн маргаанаас болж хамтран амьдрагчаа хутгалж алаад махыг нь жиргэн жижгэлж хэсэглэсэн байна.
Майра Хэндли 1942-2002
Өөрийн хамтрагч Иэн Брайены хамт “Английн Бонни ба Клайд” нэрээр алдаршсан цуврал алуурчин. Хэдэн арван жилийн хугацаанд 10-17 насны таван хүүхдийнхээ амийг хөнөөсөн. Хожим нь хохирогчдын цогцсыг цагдаагийнхан Манчестраас холгүй намгаас олсон. Тэд аллагынхаа тухай дуу бичлэг, гэрэл зургаар “түүхэнд” үлдээсэн байдаг. Бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэх ял сонсох гээд шүүх хурал эхлэхийг хүлээж байхдаа Майра мөхөөлдөс идээд сууж байсан гэдэг.
Их Британийн шүүх тэднийг амиа хорлох эрхгүй гэж шийдвэрлэн өлсгөлөн зарлахад нь хүчээр хооллож байжээ. Майра Хиндли зүрхний өвчнөөр шоронгийн эмнэлэгт нас барж хүн төрөлхтөн аймшигт алуурчнаас хагацсан.
Эльза Кох 1906-1967
“Бухенвальдын шулам” нэрээр алдаршсан энэ эмэгтэй бөөнөөр хорих лагерийн комендантын эхнэр байсан. Хоригдлуудыг ташуураар балбаж, тамлан хөнөөдөг байж. Түүний олж хуримтлуулсан янз бүрийн шивээстэй хүний арьсан цуглуулга үлдсэн байдаг. 1967 онд шоронд амиа хорлосон.
Бэверли Эллит 1968
Английн хүн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч энэ эмэгтэй “Үхлийн элч” нэрээр үлдсэн. 1991 онд хүнд өвчтэй дөрвөн ч хүүхдийг хороож, бас нэг хүүхдийн нь эрүүл мэндийг хохироосон. Тэрээр зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдэд инсулин юм уу калий тарьж хөнөөдөг байсан. Яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь өнөө хүртэл тодорхойгүй.