“Любимая” хэмээх дуундаа клип хийлгэж буй дуучин Б.Амархүү машинаа зогсоол дээр тавих гэж байгаад хүн мөргөжээ.
Түүнийг машинаа зогсоолд тавихад нь студийн зохион байгуулагч бүсгүй дохиогоор байрлах газрыг нь зааж өгчихөөд утсаар ярин зогсож байсан гэнэ. Харин дуучин маань олноороо нисч байсан цахлай шувууг харангаа, утсаар ярьж яваад бүсгүйг санамсаргүй мөргөж унагажээ. Азаар Б.Амархүү хурд багатай явж байсан тул бүсгүй ямарч гэмтэл аваагүй байна.
Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Москва хотод цахлай олноор нисч үзэгдэх нь маш ховор тохиолдол учир ийнхүү анхаарлаа бууруулсан байсан” гэжээ.