Хүн намайг муулж байна гэнэ
Мууллаа гээд би яав л гэж
Муурч унаад үхэв л гэж
Мунхаг нэг нь учрыг ухалгүй хэлээ л биз
Муу үйл ямар хийчихсэн биш
Хүн намайг сайлж байна гэнэ
Сайллаа гээд би яав л гэж
Санасаны зоргоор дэвхцэх биш
Саруул ухаанаа гээчихгүй
Сажилж яавбал болох нь тэр
Муулж сайлах нь тэдний хэрэг
Мунхарч сагсуурахгүй байх минь чухал
Мундаг гэж өөрийгөө би дөвийлгөхгүй
Муу гэж өөртөө би гутрахгүй
Хүний хэлсэнийг ойлгож л байвал боллоо
Хүсэл сэтгэл минь оргилж л байвал баярлалаа
Хүнээс дутуу ч үгүй илүү ч үгүй
Хүж дэлхийд нэг янзаараа амьдарна аа.
Ажил багатай зав ихтэй байгаа нь
Амандаа орсоноор оо хэлж л бай
Агаарт гартал магтана уу алга болтол муулна уу
Аль нь ч бай би энэ л янзаараа
Г.БАТТАЙВАН.