“Universe best song-2009” наадмын гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн хамгийн дургүй дуучингаараа Эгшиглэнг нэрлэжээ. Угтаа бол Эгшиглэн, Ч.Цэлмүүн нар бага байхаасаа дотно нөхөрлөж, ёстой л нөгөө “шороо идэж” өссөн гэдэг юм билээ.
Гэвч хамгийн сайн найзаа ингэж үзэн ядах болсон нь Эгшиглэн олны танил болмогцоо найз нөхдөө “танихаа” больсонтой нь холбоотой аж. Дуучин Ч.Цэлмүүн энэ талаар “Эгшиглэн бид хоёр уг нь багаасаа найзалсан найзууд. Гэхдээ Эгшиглэн маш хурдан оддын өвчинөөр өвчилсөн. Намайг хүртэл танихаа больчихсон байсан. Анхны уран бүтээлүүд нь сонсогчдын хүртээл болох үед би найздаа баяр хүргэхээр утасдсан боловч тэр намайг огт танихгүй байна гэх юм ярьсан. Би түүний ийм явуургүй занг үнэхээр гайхсан” хэмээн ярьж байсан удаатай.
Хамгийн хачирхалтай нь ингэж ярьж байсан дуучин бүсгүй маань өөрөө ч гэсэн их л хурдан оддын өвчин авч энгийн найзуудтайгаа ч тоож харьцахаа больсон тухай зарим хүмүүс ярьдаг юм билээ.
Н.Хувьзаяа www.secret.mn