Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн ач “Киви” хамтлагийн Намуунаа жинхэнэ урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн нэгэн. Хамтлагийнхаа “хар сувд” хэмээгддэг дуучин бүсгүй багаасаа төгөлдөр хуурын бие даасан тоглолт хийхийг мөрөөддөг байсан аж. Энэхүү мөрөөдлөө ойрын хугацаанд биелүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр саяхан Хөгжим, бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг дүүргэсэн бөгөөд, тоглолтынхоо бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Дуучин бүсгүй саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Магадгүй Ука маань бие даасан цомог гаргаж байгаа болохоор Намуунаа ямар нэгэн юм хийхгүй юм уу гэж хүмүүс харж байгаа байх. Би мөрөөдлөө биелүүлж төгөлдөр хуурын концерт хийх болно” хэмээн хамтлагийнхаа ахлагчтай барьцсан аястай өгүүлсэн байна. Тэгэхээр “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа бус төгөлдөр хуурч Ц.Намуунаагийн бие даасан тоглолт удахгүй болох бололтой.
Д.Отгон www.secret.mn