Судлаачид ногоон цайг уушгины хорт хавдраас сэргийлэхэд тустай болохыг тогтоожээ. Тус судалгаанд уушгины хорт болон хоргүй хавдар үүсгэдэг эсийн өсөлтийг ногоон цайны шимт бодис зогсоож байжээ. Түүнчлэн, ногоон цай таргалалтаас сэргийлж жинг 77 хувиар бууруулдаг бөгөөд найрлагад нь орсон шимт бодис нь хэвлийн хэсгийн калорыг шатааж гэдэс унжихаас сэргийлдэг үйлчилгээтэй аж.
Хавдар судлалын төвөөс явуулсан шинжилгээгээр тус цай нь эрчүүдийн түрүү булчирхайн хорт хавдарын эсийн өсөлтийг зогсоодог нь батлагджээ. Мөн Гоо сайхны хувьд ногоон цай нь арьсны үрэвсэл болон үрчлээнээс сэргийлдэг ба витанин Е –ээс 200 дахин илүү үйлчилгээтэй гэнэ.
Д.Ундрах