Жүжигчин залуу Райн Гослингийн хайр сэтгэлийн эзэн хэмээн нэрлэгдэж байсан түүнийг хэвлэлийнхэн нууц амраг нь байсан гэдгийг нотолсон юм. Харин үүнийг 23 настай жүжигчин бүсгүй хүлээн зөвшөөрдөггүй.
Эмэгтэй жүжигчид нэр хүндтэй “Vogue” сэтгүүлийн эхний нүүрт гарахын төлөө юугаа ч өгөхөөс буцдаггүй. Харин Эмма Стоун сэтгүүлийн редакцынхныг гуйж царай алдсангүй. Төрөлхийн дур булаам түүний зургийг сэтгүүлийн удирдлагууд эхний нүүртээ тавихыг санал болгосон байна. Эмма Стоуны сэтгэл татам төрхийг чадварлаг гэрэл зурагчин Марио Тестино даржээ. Гэрэл зурагчны ярьснаар үйлчлүүлэгч нь онцгой нэгэн байсан тул төдийлөн олон цагаар зураг авалт үргэлжлээгүй аж.
Эмма Стоун “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Киноны од гэсэн ойлголт байна. Хэрэв чи жүжигчин бол энэ ойлголт чамаас хэзээ ч салахгүй. Гэхдээ би өөр хүн байхдаа илүү дуртай. Нью-Йоркийн гудамжаар явж байхад машин дотроос, гудамжинд залуус миний зургийг дардаг. Би үүнд маш таатай ханддаг” гэжээ.