Ерээд оны дундуур охидын шүтээн болж байсан ‘‘Камертон’’ хамтлагийн Д.Болд, Б.Эба нар уран нугараач эгч дүү хоёртой гэр бүл зохиож, охидын сэтгэлд хөнгөхөн гуниг үлдээж байсан цаг саяхан. Гэхдээ энэ дөрвөн залуугаас хамгийн анх хайраа олж, гэр бүл зохион аав болсон нь Эба юм.
Эбаг бодвол аль хэдийнээ урлагтай холбогдсон Ж.Бямбаа найзуудтайгаа тухайн үеийн ‘‘Холливууд’’ диско клубт орж бүжиглэж байгаад хос хосоороо бүжиглэх тэр үед Эбатай таарч бүжиглэснээр тэдний хайрын түүх эхэлсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Эбагийн гэргий СТА Ж.Бямбажав Америкт маникюр, педикюр, үсчин гоо сайхны чиглэлээр 6 жил суралцан өөрийн салоноо нээн ажиллуулж байгаа бөгөөд урлагийн хүн бас гоо сайхны чиглэлээр олон жил суралцсан болоод ч тэрүү биеэ авч яваа байдал, хувцаслалтандаа их мэдрэмжтэй ханддаг гэдгийг манайхан сайн мэднэ.
www.shock.mn Б.Ангараг