Бидний нэг өдөрт хоол хүнснээсээ авдаг калорийн зөвхөн 10-14 хувийг л шингэн унд эзлэх ёстой аж. Энэ нь дунджаар 220 калори гэсэн үг юм байна. Тэгвэл зөвхөн идэх юм л жин нэмдэг гэсэн ойлголт буруу бололтой. Уух ундаа сонгохдоо ч бас болгоомжтой байх хэрэгтэй болжээ.
Эрч хүч өгөх унд
Болохгүй: Энержи дринкүүдээс татгалз. Red Bull, Burn, Monster зэрэг энергийн бүх төрлийн ундаанууд нь ихэвчлэн 80-160 мг каффейн агуулдаг ба энэ нь нэг аяга чихэртэй кофетой тэнцэх нь. Ийм ундааг нэг дор олноор нь уух, эсвэл архитай хольж уух зэрэг нь хамгийн мууд тооцогддог гэнэ. Хааяадаа нэг уугаад байхад зүгээр боловч, хэтрүүлбэл мэдрэлийн болон зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.
Болно: Хар кофе. Ялангуяа “dark roast” үрээр чанасан хар кофе нь антиоксиданттай учир биед олон талаараа ашигтай. Мөн жирийн хар кофе ч бас тэг калори, тэг сахар, тэг өөх тостой учир биед ямар нэг сөрөг нөлөө байхгүй учраас тайван ууж болно. Гэхдээ өдөрт авах каффейний чинь хэмжээ 400 мг-аас хэтрэхгүй байх ёстой шүү.
Шар тайлах унд
Болохгүй: Төрөл бүрийн орцтой кофе наргисны чинь маргааш чамд сайн анд болж чадахгүй . Крем, чихэр, дарс зэрэг янз бүрийн орц найрлагатай, тусгай кофеноос татгалз. Ийм унднуудад агуулагдах их хэмжээний сахар нь чиний шарталтыг хурдан тайлах мөртлөө хэсэг хугацааны дараа толгойг чинь хүчтэй өвтгөх болно. Мөн тусай кофенуудад ханасан өөх тос, калори их хэмжээгээр байдаг.
Болно: 100 хувийн цэвэр жимсний шүүс уу. Сахарын агууламжгүй, калори багатай атлаа жимснийх нь өөрийн натураль чихэр дотор чинь бужигнах зуун зарааг намжааж чадна.
Дасгал хийсний дараа уух унд
Болохгүй: Тамирчдад зориулсан Спортс дринкүүдийг уухдаа бодолтой байгаарай. Ийм ундаанууд сод, болон кали агуулсан байдаг. Тиймээс 60-90 минут идэвхтэй дасгал хийсэн хүмүүст тохиромжтой. Харин нэг цагаас бага хугацаанд, тийм ч идэвхтэй биш хөдөлгөөн хийсэн үед дээрх шиг цахилгаан уусмал (электролит)-ын найрлагатай ундаа уух шаардлагагүй.
Болно: Сүү уу. (Жингээ хасах гэж байгаа бол тослог багатай сүү аваарай) Сүү нь чиний биеийн алдагдсан нүүрс ус, уураг, шингэнийг хангалттай нөхнө. Нэг цагаас бага хугацаанд хийсэн идэвхтэй хөдөлгөөний дараа нүүрс усаар эрч хүч, тамир тэнхээгээ дүүргэж, уургаар биеийнхээ суларсан хэсгүүдийн булчинг чангалах хэрэгтэй.
Үдшийн цагаар уух унд
Болохгүй: Космополитан коктейл. Тийм ээ, хэрэв бармен чинь цэвэр цангисний шүүс ашигласан бол энэ коктейл чамайг C аминдэмээр хангана. (Хэрэв цангис жимсний холимог шүүс ашигласан бол чи цул элсэн чихэр ууна л гэсэн үг) Гэвч үүнд орж байгаа бусад найрлага, хольц нь чиний биед тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй. Мөн энэ нь богино хугацаанд их калори нэмдэг ундаа юм.
Болно: Улаан дарс. Полифенолс агуулдаг учраас улаан дарс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, цусны чинь эсийг залуу хэвээр нь хадгална. Өдөрт 150 гр улаан дарс уух нь эмэгтэй хүний хувьд аюулгүй гэж үздэг. Гэхдээ хэрвээ ямар нэг юм уух шаардлагатай болвол улаан дарсыг сонгохыг зөвлөж байгаа болохоос өдөр бүр уувал чиний биед тохирохгүй ч байж болно гэдгийг санаарай. Улаан дарс ч бас алкоголь.
Стрессээ мартахын тулд уух унд
Болохгүй: Тайвшруулах үйлчилгээтэй гэгддэг анти-энержи дринкүүдэд итгэх хэрэггүй. Ийм ундаануудад хүнсний будаг, элсэн чихэр агуулагдах нь элбэг.
Болно: Ургамлын гаралтай цай уу. Ийм цай ямар ч сөрөг нөлөө, эрсдэлгүйгээр чамайг тайвшруулж, амрааж чадна.