-Бөөрний чулуу яагаад үүсдэг вэ?
-Бөөрний чулуу сүүлийн үед нэлээд ихэсч байгаа нь нэгд хүнсэндээ тундасжих юм их хэрэглэж байгаатай холбоотой. Мөн дур мэдэн янз бүрийн эм ууснаас болж шээс тундасждаг. Шингэн зүйл их ууж, сайн шээж байвал бөөр өвдөхгүй. Шээс гаргах их сайн. Сайн шээхгүй, шээс дутуу гараад байвал нэгдүгээрт үрэвсэл болно. Хоёрдугаарт үүсч байгаа тунадас тогтонгишоод усан дотор жижигхэн жижигхэн тунадас үүсч, тэр нь бөөгнөрөөд чулуу болдог. Тэгээд ч Монгол хүн өөх тос их хэрэглэдэг учир нэгэнт үүссэн чулуу хайлахдаа тaaруу. Сүүлийн үед туяагаар хайлуулж, буталдаг арга гарсан ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгаа.
-Бөөр өвчилсөн үед ямар гам сахих ёстой вэ?
-Цочроох юм ерөөсөө хэрэглэж болохгүй. Ялангуяа халуун ногоо. Монгол хүнд халуун газрын халуун хоол тохирохгүй. Кимчи бөөрний өвчинг сэдрээдэг. Ер нь л даршилсан хүнснээс татгалзах хэрэгтэй. Бас рашаан их хэмжээгээр ууж болохгүй.
-Зүрх судасны өвчин удамших магадлал өндөр байдаг уу?
-Зохих хэмжээнд удамшдаг. Ялангуяа аав, ээж нь 50 хүрээгүй байхдаа цус харваж, зүрхний шигдээс болж байсан удмын анамистай хүнд удамших магадлал өндөр.
-Сүүлийн үед зүрхний гажигтай хүүхэд олон төрж байна. Шалтгаан нь юу вэ?
-Эцсийн вариантаар судлагдаагүй байгаа өвчин. Анагаах ухааны хувьд өвчин бүр дээд шатандаа судлагдсан гэсэн үг биш. Дандaa судалгааны шатандаа явж байдаг. Ерөнхийдөө бол эхийн хэвлийд зүрх бүрэлдэх үед үүссэн зүйл л дээ. Битүүрэх ёстой юм битүүрээгүй, хоёр судсыг холбосон цорго хоорондоо битүүрээгүй ч байдаг юм уу, энэ бүхнээс л төрөлхийн гажиг үүсдэг. Мөн эх нь ургаа тээж байх явцад амьдрал нь ямар байсан, халдварт өвчин тусч байсан эсэхээс гадна хоол ундны хэрэглээ, архи, тамхины хэрэглээнээс ч шалтгаалдаг. Бас удам гэж мундаг юм бий.
www.emneleg.mn