Дэлхийн загварын салбарт амжилттай ажиллаж Монголын нэрийг гаргаж яваа, олон улсад үнэлэгдсэн моделиудын нэг бол Д.Оюунномин буюу Нора. Загварын тайзнаа гунхаад багагүй хугацаа өнгөрч байгаа Нора АНУ-ын Нью Йоркт “Fashion institute of technology” сургуульд мэргэжлийн загварын зурагчин мэргэжлээр номын дуу сонссон нэгэн.
Тэр Сингапур орныг сурталчлах зураг авалтанд оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимж, “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны Монгол модель гэж байгаа. Түүнчлэн “Cosmo”-гийн “Шилдэг модель” түүний өндөр бие, нийтлэг биш төрх нь амжилтын гол зэвсэг гэдэг юм билээ.
Загварын дундаа “зангараг” заах модель бүсгүй үе үехэн санаж бодсоноо шулуухан хэлчихээд хэсэгтээ л олны сэтгэгдэл бичихэд хүргэх нь бий. Нэгэнтээ монгол охид хэтэрхий “хиймэл” болсон байна.
Загвар өмсөгч бүсгүй бүр “Би хэзээ ч хиймэл хумс нааж, дээр нь цэцэг зуруулж, шигтгээ наан, хиймэл сормуус зүүчихээд гудамжаар явахгүй” гэж яриад мөн л ярианы бай болсон.
Тэгвэл энэ удаад эвгүй дэггүйтэв. “Миний үсний өнгөний тухай нар дуу sms бичээд байгаа хүмүүст энийг өгчихье. Өөрсдийнхөө бондгорыг хичээ” гээд салаавч өгсөн байх ажээ. Ийнхүү модель Нора салаавч хочитнуудын тоог нэгээр нэмэв ээ гэж.
PHOTONEWS.MN