“Эмоушн” хамтлагийн экс гишүүн дуучин Т.Солонго гурван охины ээж, бага охид нь ихэр болохоор багагүй ажилтай байдаг биз. Гэсэн ч уран бүтээлээ орхиогүй, сайн гэрийн эзэгтэй. Т.Солонго хамтлагийнхаасаа түрүүлэн Америкаас ирсэн нь төрсөн дүү нь нас барсан, хоёрт гэр бүлийн амьдралаа төвхнүүлэх гэж яарсных байх. Т.Солонго ээжийнхээ шавь, багад нь цэцэрлэгээс нь үүрч зөөдөг байсан Цолмон гэдэг залуутай анхны амьдралаа эхлүүлж, ууган охиноо угтан авсан. Хар багаасаа ижилдэн дассан хосууд салж, дуучин Т.Солонго хоёр дахь амьдралаа эхлүүлжээ. Тайван нэртэй залуутай ханилж, ихэр охин тэвэрсэн Т.Солонго эр хүнгүй амьдарч чадна гэсэн бодолтой хүүхнүүдээс тэс өөр бололтой.