Хоолны дэглэмдээ солонгос хоолыг оруулах юм бол та илүүдэл жингээ хасах боломжтой юм. Ийм зөвлөгөөг Австралийн мэргэжилтнүүд өгч байна. Тухайн хүн солонгос хоол идэх тусам биеийн жин нь буурдаг болохыг тэд өгүүлэв. Ийм дүгнэлтийг туршилтад сайн дураар оролцогч 60 хүнийг хэдэн сарын туршид ажигласны эцэст хийжээ.
Бүхэлдээ бол Барууны хоол унд, солонгос хоол зэрэг нь адилхан үзүүлэлтийг харуулж байжээ. Гэхдээ удаан хэрэглэх тусам солонгос хоолны тураах чадвар аажимдаа нэмэгдэж байсан гэнэ.
Үнэндээ бол солонгос хоолыг оролцогчид зовж байж хүртдэг байсан аж. Оролцогчдод өдөр болгон ямар нэг солонгос хоол идүүлж байжээ. Тэгтэл 12-26 долоон хоногийн дараа тухайн оролцогчдын биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд орж байсан гэнэ.
www.wikimon.mn