Сюзан Бойл
Их Британийн 2009 онд алдартай болсон од: Сюзан Бойл “Авьяаслаг Британичууд” шоунд ялсан. Өмнө нь дуучин 53 жил амьдрахдаа эр хүнтэй дотно харилцааны тухай ярьж байгаагүй! тэр ч байтугай хэзээ ч үнсэлцэж байгаагүй гэж хэлсэн. Гэсэн хэдий ч, аз жаргал 53 насанд нь Сюзанд олдсон: дуучин эр хүнтэй уулзаж, романтик харилцааг бий болгож эхэлсэн байна. Сюзан амьдралынхаа тухай чимээгүй байх дуртай
Элизабет Тюдор /Elizabeth Tudor/
Гэвч Сюзан Бойл Британийн хамгийн алдартай онгон биш юм. “Хатан зөгий” /”Virgin Queen”/ хэмээх нэрээр түүхэнд үлдсэн XVI зууны Английн хатан хаан хамгийн алдартай нь юм. I Элизабет /1533 оны 9 сарын 7 төрж-1603 оны 3 сарын 24-нд нас барсан/ нөхөрт гарвал түүний Английн хатан хааны хязгааргүй эрх мэдлийг хасна гэдгийг мэдэж байсан. Мэдээж хэрэг, нөхөр байхгүй байлаа гээд дурлал байгаагүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ л хатан хаан тэрбээр хэзээ чнөхөрт гараагүй билээ.
Жанна д’Арк
Орлеаны охин, Францын үндэсний баатрыг 19 насанд нь шатаагдаж хөнөөгдсөн. Түүнийг дараа нь дэлхийн хамгийн алдартай онгон хүмүүсийн нэг гэсэн бодол олон хүний санах ойд байсаар байна.
Валерия Новодворская
Оросын орчин цагийн сөрөг хүчний хамгийн алдартай улс төрчдийн нэг Новодворская нас барах хүртлээ онгон хэвээр үлджээ. Тэр 2014 онд 65 настайдаа нас барсан юм. Валерия сексийг хэзээ ч сонирхож байгаагүй үнэнээ хэлсэн нь: “Секс- сонирхолтой биш юм. Энэ нь уйтгартай тухай би уншсан” гэжээ.
Лиза Кудроу
“Найзууд” супер цувралын жүжигчин бодит амьдрал дээр өөрийн тоглосон Фибигийн зан төлвөөс маш өөр: Kудроу нөхөртэйгээ гэр бүл болтлоо “цэвэр ариун” байв. Лиза 32 настайдаа гэрлэсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гурван жилийн дараа хүү Жулиан нь төрсөн бөгөөд жүжигчин “Найзууд” телевизийн цувралд жирэмсэн байхдаа ч тоглож байсан юм.
Адриана Лима
Халуухан загвар өмсөгч, “Victoria Secret”-ийн «тэнгэрийн элч» тэрбээр хоёр зүйлийн төлөө л ажилладаг байна: тэр нь дэлхийн загварын ертөнц дахь өөрийн карьер болон Христийн шашны итгэмл үнэмшил нь аж. Лима – Католик сүсэгттэй агаад мөн түүнийхээ төлөө “гэрлэхээсээ өмнө цэвэр ариун байдлыг сахих ёстой” гэдэг ба энэ нь зүгээр нэг үг биш юм. Lenny Kravitz гоо бүсгүйг уруу татаж чадахгүй байгаа аж! Хөгжимчин Лиматай 2002 онд сүй тавьсан ч хуримаасаа нааш хэзээ ч бэлгийн харьцаанд орохгүй гэсээр ирсэн юм. Адриана 2009 оны Гэгээн Валентины өдөр сагсан бөмбөгчин Марко Яриктай гэрдэн романтик үдшээ эхлүүлжээ. Aдриана тэгэхэд 27 настай байсан юм!
М.Баяр