УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө нэр дэвшигчид сонгогчидтойгоо гэр бүлээрээ нийлж байгаад уулзалт хийдэг болсон байна.
Олны танил болсон гэр бүлүүд энэ нэг бодлын давуу тал болох ч өөрсдийгөө доош нь хийгээд байвал энэ нь тус биш ус болох нь их байх юм. Энэ удаагийн сонгуульд Ховд аймагт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Кёкшюүзан Батбаяр иргэдийн хүсэлтээр нэр дэвшиж байгаа. Тэрбээр уулзалтаа нэлээд сонирхолтой хийдэг сурагтай. Гишүүн Батбаяр иргэдтэйгээ уулзах уулзалтынхаа төгсгөлөө эхнэрээрээ хийлгэдэг гэнэ. Харин дуучин Баясгалан уулзалтанд ирсэн иргэдийн хуга сэнхэрүүлж, сүүлдээ сонгох сонгохгүйгээ баталгаажуулдаг аж. Тэрбээр “Манай нөхрийг заавал сонгоно шүү” хэмээн баруун гарын баталгаа, зүүн гарын зөвлөгөө, за таслая таслая хэмээн ам авдаг гэнэ. Бас болоогүй хэрвээ манай нөхрийг сонгохгүй бол миний хөх хавдана шүү дээ гэж дарамталдаг гэнэ.
Тэгэхдээ “Нэгэнт та нар манай нөхрийг сонгоно гээд надад баталчихсан учраас заавал сонгоорой. Би хөхүүл хүүхэдтэй Монгол бүсгүй учир миний хөх хавдана шүү. Тиймээс манай нөхрийг сонгоорой” гэдэг талаар Ховд нутгийн ам болгон ярьж явна. Их хуралд гарахын тулд ч гишүүд улаан цайндаа гарч, эхнэр хүүхэдтэйгээ хамтран зүтгэж бүр сүүлдээ хөхүүл хүүхэдтэй гэдгээрээ түрүү тавьдаг болжээ.
Д.Ариун