Хүн болгонтой санаа үргэлж нийлж, тохирдог амьдрал гэж байдаггүй шүү дээ. Хүн бүр бие биетэйгээ маргаж, хэрэлдэх үе байдаг бөгөөд ихэнх маргаан тухайн хүний нийгмийн статусаа таны доор оруулахгүй гэсэн сэдлээс болж үүссэн байдаг. Үргэлж хүнтэй маргаж, хэрэлдэж явдаг хүмүүсийг сэтгэл зүйч мэргэжилтэй хүмүүс тэдгээр хүмүүсийг тодорхой хэмжээний сэтгэл зүйн гажигтай ч гэж үздэг гэдгийг нуух юун.
- Сэтгэл зүйн айкидо бол шарын шашинд аливаа нэгэн хүнийг биеийн хүчээр биш сэтгэл зүйн хүчээр дийлэхийг хэлдэг.
- Хэн нэгэнтэй хэрэлдэж, маргахаас хол бай. Хэн их хашхирч, дуугаа өндөрсгөж, өөрийгөө зөвтгөж байгаа хүн нь тухайн тулаанд аль хэдийнээ хожигдсон байдаг гэдгийг та санах хэрэгтэй. Та чимээгүй сонсон тэвчихэд л хангалттай.
- Тантай хэрэлдэж буй хүнтэй эсэргүүцэн хэрэлдэх нь бараг үр дүнгүй бөгөөд хүн хүнтэй зөрчилдөж ирэх үед эсрэг талын хүний хэлж буй үгсийг хүлээн авч боловсруулах чадвар багасдаг бөгөөд хэрэлдэж байх үед таны эсрэг талын хүнд хэлсэн үгс яг л унтаж байгаа хүнд үг хэлж байгаатай адил бараг үр дүнгүй юм. Сайн сонс, хүлээ
- Уурлаж буй хүнийг битгий аргадаж, загна. Учир нь тэд улам илүү уурлах бөгөөд тэр хүмүүсийг зөнд нь орхих эсвэл сайн талыг нь хэлж сануулбал илүү хурдан тайвшрах болно.
- Бидний сэтгэл санаа маш муу үед бид юу хийдэг вэ? Тиймээ бид ихэвчлэн уйлах эсвэл хэн нэгэнд уураа гаргах нь олонтаа. Тантай маргалдаж буй хүн ч бас сэтгэл санааны байдал тааруу болохоор л тийм үйлдэж гаргаж байгаа юм. Та тэр хүнийг сэтгэлээсээ ойлгох гэж хичээн үзээрэй
- Хэрхэн орилж, хашхиран бухимдлаа илэрхийлж байгаа хүнийг тайвшруулах вэ? Түүний хэлж байгаа үгсийг ойлгож байгаа мэт дүр үзүүлж, хүйтэн ус уулгаарай.
- Тантай хэрэлдэж буй хүнийг ялах цорын ганц үр дүнтэй арга бол сайн сонсоод, тайвшрах үед өөрийнх нь бодлыг сонсох. Учир нь тайвширсан хүн өөрийн хэлсэн үгс бүрийг дараа нь дүгнэн бодож өөртөө дүгнэлт хийн гэмшиж явдаг юм шүү.
Яг үнэндээ маргаанд ялагч бус хохирогчид л байдаг шүү дээ. Харин 2 хохирогчтой маргаан болгох уу? 1 хохирогчтой маргаан болох уу? таны шийдвэрээс л хамаарна шүү дээ (Та сайн сонсогч болоорой)