Шүүдэрцэцэг гэх нэрээр уран бүтээлээ туурвидаг зохиолч Б.Тогтохбаяр гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг нэгэн. Зарим нэгэн түүнийг топ модель Э.Одгэрэлтэй төстэй хэмээх нь ч бий. Гэрийн ажил хийх дургүй, гэртээ байхдаа зөвхөн буйдан дээрээ хэвтээд ном унших дуртай хэмээдэг зохиолч бүсгүй маань сэтгэлгээ болоод стиль имидж, хувцаслалтын хувьд хэзээ ч хөгшрөхийг хүсдэггүй. Энэ удаад Шүүдэрцэцэг гоёмсог туулайн арьсан хүрмийг улаан бүрх малгайтай хослуулан өмссөн нь барууны ихэмсэг хатагтай нарыг санагдуулам тун дэгжин харагдаж байна.
Бас нэгэн бүрх малгайтай, дэгжин бүсгүй бол сүүлийн үед мэдрэмжтэй, сайхан хувцасладгаараа олонд танигдаад байгаа Э.Туул бүсгүй юм. Өдгөө түүнийг “Петровис”-ын гүйцэтгэх захирал О.Содбилэгийн гэргий гэдгээр нь бус “Ажигана” компанийн захирал төдийгүй олны танил бусгүйчүүдийн хошуурах болсон “Хайрын хурим” хувцас загварын салоны эзэн, боловсролтой дэгжин бүсгүй гэдгээр нь Монголчууд андахаа больсон.