Уран нугаралтын үзүүлбэрээрээ эмэгтэйчүүдээс ч дутахааргүй олныг гайхуулдаг эл авьяаслаг залуу “To be or not to be” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан билээ. “АСА” циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очиртой уулзаж ярилцсанаа хүргэе.
-Анх хэзээнээс нугарч эхэлсэн бэ?
-1997 оноос эхэлж нугарах болсон. Гэхдээ анх шууд л нугарч эхлээгүй.
Акробатын мэргэжил эзэмших гэж циркийн Жаргалсайхан багш дээр ирж байсан. Нэг жил суралцаад байж байтал багш маань “Чиний бие их уян хатан юм. Нугарах биетэй юм байна” гэж хэлсэн. Акробат хийдэг хүний нуруу, хөл гар чанга байх ёстой л доо. Харин минийх бусдаас илүү уян хатан байсан. Тэгээд л багш маань “Энэ нугарах хүүхэд байна” гээд тэр жилийнхээ найм, есдүгээр сард тухайн үеийн Үндэсний циркт байсан Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багш дээр авчирч өгч байсан түүхтэй. Ингэж л анх нугаралтын гараагаа эхэлж байлаа.
-Багадаа нугарна гэж бодож байв уу?
-Ёстой бодож байгаагүй. Тухайн үед жаахан байсан болохоор энэ тухай бараг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан циркчин болно гэж их боддог байсан даа.
-“To be or not to be” шоу нэвтрүүлэгт оролцож байсныг тань санаж байна. Яагаад замын дундаас буцах болов?
-Энэ нэвтрүүлэгт би өөрийнхөө сонирхлын дагуу орсон. Би одоо цирк гэдэг урлагаар амьсгалж байна. Үүнээс гадна надад театрын урлаг их сонирхолтой санагддаг. Тиймээс уг шоунд оролцсоноор энэ тал дээр хэр зэрэг авьяастай вэ гэдгээ шалгасан хэрэг. Бас тайзны урлаг ямар агуу юм бэ гэдгийг мэдэрсэн нь олзуурхууштай. Шоу нэвтрүүлгийн гуравдугаар
шатанд хүртэл оролцсон л доо. Уг нь дараагийн шатанд үргэлжлүүлээд оролцох боломж байсан боловч хувийн шалтгааны улмаас татгалзахад хүрсэн. Театрын урлагаас гадна би дэлгэцийн уран бүтээлд авьяас чадвараа сорьж үзэхийг хүссэн. Харин тэмцээний дараа аз тохиож, түүхэн сэдэвтэй кинонд тоглосон шүү. Киноны маань нээлт ирэх намар болох юм.
-Нууц биш бол, ямар дүрд тоглов?
-Монголын хааны угсаа запгамжлах ханхүүгийн дүрд тоглосон.
-Эрэгтэй хүн нугарахаар үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Зөвхөн Монголд ч гэлтгүй, дэлхийд ур чадвараа гайхуулсан эрэгтэй уран нугараач их цөөн байдаг. Ихэвчлэн эмэгтэй уран нугараач хөгжсөн байдаг болохоор тэр. Үзэгчдэд уран нугаралтын үзүүлбэрээр дамжуулан эмэгтэй хүний гоо сайхныг харуулж байсан бол, эрэгтэй уран нугараачид их онцлогтой. Эрэгтэй хүний гоо сайхныг үзэгчдэд харуулахын зэрэгцээ эрэгтэй хүний бие ямар уян хатан, бас яаж нугарч чаддагийг харуулж байгаагаараа ипүү онцпог байх. Ер нь гадаад дотоодгүй л хүмүүс их сонирхож хүлээж авдаг юм. Зарим нь бүр итгэж ядаад л “Эрэгтэй хүн ингэж нугардаг юм уу” гээд гар хөл барьж үзэх жишээтэй. Зарим нь бүр “Чиний бие ястай юм уу” ч гэж байх шиг.
-Уран нугаралтаас гадна хэдэн төрлийн үзүүлбэр үзүүлж байна вэ?
-Миний хувьд уран нугаралт, тэнцвэр гэсэн төрлөөр мэргэшсэн. Гэхдээ агаарын номер, тэнцвэр
гэсэн төрлүүдээр үзүүлбэр хийхээр бэлтгэлдээ орчихсон байна.
-Нугаралт бол залуу насны ажил гэдэг. Төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Мэдээж төлөвлөсөн ажил, өмнөө тавьсан зорилго байгаа. Би багаасаа циркт хөл тавьсан, одоог хүртэл үнэнч явж байна. Бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байж билээ. Ирээдүйд би өөрийн гэсэн театртай болохыг хүсдэг. Энд зөвхөн цирк биш, бүх л урлагийн тоглолт болно. Тэгээд театртаа өөрийн гэсэн найруулгаар тоглолт тавихыг мөрөөддөг.
-Бэлтгэл, үзүүлбэрийн үед бэртэл гэмтэл авч байв уу?
-Цирк чинь биеийн хүчний урлаг шүү дээ.Мэдээж, жүжигчин хүн бэртэл гэмтлээс болгоомжпох ёстой. Дор хаяж гар, хөл бэртлээ гэхэд бэлтгэл сургуулилт, тоглолт гээд л бүх юм хаягдаж байгаа хэрэг. Үүгээр мөнгө олж амьдардаг хүмүүс болохоор ийм тохиолдолд бүх зүйл зогсонги байдалд орно гэсэн үг. Орлого байхгүй, санхүүгийн асуудал ч хүндэрнэ шүү дээ. Би бүр багадаа ч бэртэл авч байсан. Сүүлд бас бэртэж гэмтсэн нь ч бий. Ер нь бэртэл авахад их харамсалтай байдаг.
-Анхны багшаа дурсвал?
-Манай багш Ардын жүжигчин, төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш гэж хүн байсан. Монголын циркийг анх байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Ялангуяа Монголын уран нугаралтын хөгжил энэ хүнтэй салшгүй холбоотой. Уран нугаралт гэлтгүй бусад төрлүүдэд ч гардаж ажиллаж байсан. Олон улсын циркийн томоохон тэмцээнүүдэд урилгаар очиж, шүүгчийн суудалд сууж байсан хүн шүү дээ. 2004 онд Францын Монте-Карлогийн наадамд оролцож байхад манай багш их өндөр настай байсан. Онгоцны буудалд буугаад л хоолны танхимд ороход хүн болгон багштай ирж мэндлээд, хийж байгаа юмаа үзүүлээд л “Болж байна уу” гэхийг нь харахад их бахархмаар санагдаж билээ. Яагаад ч юм бэ, яг тэр үе миний сэтгэлд дөнгөж өчигдөрхөн болсон мэт их тодхон байдаг.
-Эрэгтэй уран нугараач манайд хэр олон байдаг вэ?
-Тэнцвэрээр бол байгаа. Харин уран нугаралтын төрөлд ойролцоогоор тав, зургаа л байдаг. Би багшийнхаа хамгийн отгон шавьд тооцогддог. Одгэрэл, Буд гээд л жүжигчин ах нар бий. Тэд өнөөдөр шавь нартаа зааж сургаж, запгамж халаагаа бэлдээд явж байгаа. Мажигсүрэн багшийн шавь нар болох Түмэнбаяр, Түмэнгэрэл гээд бий. Одоо бас дасгапжуулагч багш хийгээд явж байна. Харин яг уран бүтээлээ хийгээд явж байгаа жүжигчин гэвэл одоохондоо би л байна даа.
-Гадны орнуудад хэр их явж тоглодог вэ?
-Улсын циркийн хөтөлбөрт оролцоод 2006-2008 оны хооронд Турк, ОХУ-д ажиллаж байсан. Хамгийн анх дасгалжуулагч багш Цэнд-Аюушийн хамт 2004 онд Францад болсон Монтө-Карлогийн олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл медапь авч байлаа. Тэрнээс хойш найм, есөн орноор аяпан тоглолт хийсэн дээ. Хамгийн сүүлд Швейцарь улсад хоёр жилийн гэрээтэй ажиллаад ирсэн.
-Манай цирк хөгжлийнхөө ямар үе дээрээ явж байна гэж боддог вэ?
-Одоо бол яг эхэлж байгаа цаг. Жүжигчид маань эхнээсээ амжилт үзүүлээд эхэллээ. Саяхан манай циркчид Испанид болсон олон улсын наадамд оролцоод алтан медаль авлаа. Циркийн урлаг нэг хэсэг зогсонги байсан гэдэгтэй санал нийлж байна. Харин одоо бол сэргэн мандалтын үе нь эхэлж байна. Шинэ залуу уран бүтээлчид ч олноор гарч байна шүү дээ.
-Үзэгч охидуудаас танилцах санал их ирнэ биз?
-Тоглолтын дараа бол тиймэрхүү саналууд ирнэ ээ.
-Гэр бүлийн амьдралаа төлөвлөсөн үү?
-Заяа төөрөгтөө итгэдэг гэх юм уу даа. Тэгтлээ их төлөвлөсөн юм алга. Аяндаа болох ёстой юм болдгоороо болно биз дээ. Би одоо найз охинтой, хамтдаа амьдралаа зохиогоод явж байна.
-Бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Ажлын таван өдөр таваас зургаан цаг хийдэг. Спортоос ялгарах зүйл нь гэвэл бид уян хатны дасгал илүү хийдэг. Тоглолтын хувцас болоод хөгжмөө би өөрөө зохицуулдаг. Хувцасныхаа загварыг хүртэл өөрөө гаргадаг гээч. Бас тодорхой шийдлээр зуруулж, оёулах гэх мэтээр хамтарч ажилладаг хүмүүс бас байдаг.
-Үеийнхээ залууст хандаж юуг хэлэх вэ?
-Манай запуус өмнөө тавьсан олон зорилготой, өөр өөрсдийн салбартаа манлайлагч байгаасай гэж хүсье.
Б.Доржпагма
Эх сурвалж: “Үндэсний мэдээ”