1800 аад оны эмэгтэйчүүдийн өмсгөл, гоёл тун алдартай. Тэр дундаа Морины дэл, сүүл ашиглаж хийсэн хатуу цагаан материал бүхий даашинзны араг “Crinolinemania” тэр үедээ л түгэн дэлгэрч эмэгтэйчүүдийн загварын үндсэн чиг хандлага болж байrtt. Тус өмсгөл нь охид охид бүсгүйчүүдийн бэлхүүсийг нарийн харагдуулж, мөр, хөхний хэлбэрийг тодруулдаг байна. Тиймээс өдөрт бараг 10000 гаруй зарагддаг байжээ. Өмсгөлийн ганц сул тал нь өмсөхөд маш бэрх байдаг аж.
Гэвч энэ өмсгөл нь нэг талаараа сайхан ч нөгөө талаараа үхэлд хүргэх шалтгаан болсон байна. Тодруулбал, 1850-1860 оны хооронд зөвхөн Англи улсад гэхэд л кринолайн өмсгөл шатаж, галд автсанаас үүдэж 3000 гаруй эмэгтэй амиа алджээ. Ийм хэцүү хувцас хэрэглэл өмссөн эмэгтэй лааны дэргэдүүр өнгөрөх үед хормой нь шатах, заримдаа дэнлүү барьж явахдаа гал алдсанаас шатах тохиолдол олон гарах болсон байна. Зарим тохиолодолд үргэлжилсэн олон давхар даашинз хоромхон зуур эзнээ зулын гол болгодог байжээ. Тайлахад хүндрэлтэй төмрөөр хийгдсэн гол бэхэлгээ нь түлэгдэж буй эзэндээ гай тотгор дагуулан амийг нь авч олдсон тохиолдол тус зуунд хэдэн мянгаараа гарсан байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам