Английн охидын нэрт хамтлаг “Spice Girls” тайзнаа эргэн гарна. Хамтлагийн гишүүн Милани Браун, Виктория Бекхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нар мягмар гаригт Лондон хотноо цугларч, “Viva Forever” дууныхаа нэрээр шинэ мюзикл тоглолт хийх гэж буй талаараа хэвлэлийнхэнд мэдээлжээ. Уг тоглолтын зураг авалт Лондоны “St. Pancras Renaissance London” зочид буудалд болох гэнэ. Тоглолтыг нь Английн театрын нэрт найруулагч Жүди Крэймер найруулах юм байна. Түүнийг дэлхий даяар алдарт “АББА” хамтлагийн “Мамма миа” мюзиклийг тавьснаар сайн мэдэх билээ.
Тоглолтод “Spice Girls’’-ийн хит болж байсан дуунууд багтах бөгөөд хамтлагийн гишүүн Милани Браун “Бидний хувьд энэхүү мюзикл шилдэг бүтээлийн нэг. Тиймээс 75 сая хувь хэвлэж дэлхий даяар худалдаална” хэмээжээ.
Ч.Оч