Би 30 дөхөж яваа хүүхэдтэй нөхөртөй эмэгтэй. Ханиасаа өөр залуутай уулзаж учирч явсангүй гэхдээ надад нэг эрэгтэй их таалагддаг би бүр түүнийг хайрладаг харж явдаг хүний амьдрал л юм хойно тийм зүйл байдаг л юм байна лээ. Гэхдээ би түүнийг хайрладагаа өөрт нь хэлээгүй цаашдаа ч хэлэхгүй нөхрөө тэгж хуурах сэтгэл гаргаж чадахгүй гаргалаа гээд айгаад уулзаж чадахгүй байх байсан. Өөрийгөө гоёод л хүний сэтгэл санаа хүртэл өөрчлөгдөөд нууцхан сэтгэлдээ түүнийг бодох надад эрч хүч өгдөг байлаа. Би өөрийнхөө энэ нууцхан хайрыг энэ багахан шаналалаа нэг дотны найздаа ярьсан юм. Тэр ч хүний амьдралд байдаг л асуудал яадийн чи хайртай юм бол баригдахгүй ганц нэг уулзаад, явах амьдралыг илүү сонирхолтой болгодог ш дээ гээд намайг зэмлээгүй их л дуртай ярьж байсан юм.
Түүнээс хойш бараг 2 жил өнгөрлөө түүнийг бодон явсаар тэр найзтайгаа л түүний тухай ярьж гэр бүл л болсон хойно нөхөртөйгөө муудалцсан тухайгаа тэгээд хадмууд энэ тэр гээл эмэгтэй хүний ярьдаг нарийн нандин нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан. Бүр сексийн харьцаагаа барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт бүх л зүйлээ. Гэтэл саяхан түүнтэй хэрэлдээд тэр сонин зан гаргаад байхаар нь.Тэгсэн чинь намайг чамайг би мэднэ чи ёстой харнаа намайг яахыг гээд л баахан хараалаа. Би ч бүр шоконд ороод ямар аймаар юм бэ дэ гэж бодоод өнгөрлөө. Тэгтэл тэр манай нөхөр рүү утсаар яриад түүнтэй ярьж байсан миний бүх нууцыг бүүр дотроо нууж явсан хайрыг минь хүртэл хэлээд түүний тухай , бас миний ярьж байсан нөхрийн тухай сексийн үеийн зүйлийг , хадмын тухай бүх л яриаг хэлчихсэн байна үнэхээр аймаар бодохоос ч итгэмээргүй , би тэр найзыгаа арай ч надад ингэж хандан гэж бодож төсөөлсөнгүй явжээ. Мэдээж нөхөр маань надад салах санал тавьлаа өөр хүнийг хайрлаж байсан тэгээд ч чи ханадаггүй байсан гээ биздээ чамаар би одоо яах бэ дээ миний эцэг эхийг намайг муу хэлж ярина гэж үнэхээр бодсонгүй гээд яваад өгсөн надад үнэхээр хэцүү байна.
Хүүхнүүд бид чинь эмэгтэй найз нартайгаа юу эсийг ярьж суудаг билээ дээ манай хадмууд их сонин дээрэлхүү хүмүүс байдаг юм тэр тухайгаа л хэлж байсан чинь миний хэлсэн дээр бүүр нэмээд хачирлаад ёсон бусаар нь ярьсан байна лээ. Арай ч дээ гэж бодож сууна. Тэр ч бас өөр хүнтэй явдаг бас надаас илүү янз бүрийн юм ярьдаг байсан гэхдээ би хэзээ ч түүн шиг нэг хэрэлдэнгүүтээ нөхөрт нь очиж хэлэхгүй цаашдаа ч юм дуугарахгүй. Ийм л хэцүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй сууж байна даа. Найз гэдэг чинь дайсан л байдаг юм байна одоо ёстой хэндээ ч зовлонгоо тоочих бэ дээ бас нэг найздаа хэлнэ тэр эргээд л миний нураа рүү далайх биз. Эмэгтэйчүүд минь хамаагүй нууцаа нээж хэнд ч ярих хэрэггүй юм байна шүү үнэхээр аймшигтай.
Би нөхөртөө юу ч хэлж чадсангүй явуулчихлаа гэхдээ тэр минь ухаантай хүн болохоор намайг ойлгож уучлах байх гэж найдаж байгаа.Би ч тэр залуутай уулзаж учирч ор дэр болоогүй болохоор ойлгох байлгүй л гэж бодож сууна. Хэн нэгэнд сэтгэлийн жолоогоо алдаж явдал хүн бүрт л байдаг биздээ тэглээ гээд би түүнтэй ууузаж л үзээгүй шүү дээ хэрбээ уулзсан бол тэр хэлээд бүүр намайг хүнд байдалд оруулах байсан нь тодорхой.Энэ байр маань минийх л дээ би өөрөө аав ээжээсээ бас өөрийнхөө цуглуулж байсан мөнгөөрөө авсан юм тэгээд нөхөр маань яваад 5 хонолоо над рүү хүүхэд рүүгээ ч ярихгүй би ч залгасангүй ээ залгалаа гээд яг яаж юу гэж яриахаа мэдэхгүй сууна Та бүхэн минь зөвөлгөө өгөөрөй.