Ираны хуулиар охидыг есөн наснаас нь эхлэн эрүүгийн хуулиар шийтгэдэг. Тэр бүү хэл аллага, хар тамхины наймаа, зэвсэглэсэн дээрэм зэрэг хэргийн төлөө бол дүүжилж алах хуультай. Ираны гэрэл зурагчин Садех Сури шоронд суугаа энэ бяцхан охидын эмгэнэлт төрхийг буулгасан цуврал зураг авсан байна. Тэдний ихэнх нь 18 нас хүрмэгц цаазаар авахуулах ялаа хүлээж байгаа юм байна.
17 настай Масхе
Өөрийн хайртай хүнтэйгээ гэрлэхийг хүссэн ч эцэг нь зөвшөөрөөгүй. Үүнээс болж маргалдаж охин эцгийгээ хутгалсан байна. Масхийн ах дүү нар түүнийг цаазлахыг шаардаж хийсэн хэргээ өөрийн биеэр эдлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
16 настай Сауган
Охиныг гэртээ ганцаараа байхад нь цагдаа нар ирж нэгжлэг хийж 250 грамм опиум, 30 грамм кокаин, 20 грамм героин олж илрүүлсэн байна. Мансууруулах бодис эцгийнх нь байсан ч гэрт байсан охиныг цагдаа нар баривчилжээ. Хэрэг гарснаас хойш гэр бүлийнхэн нь сураггүй алга болжээ.
Назанин охин 16 настай
Хагас жилийн өмнө түүнийг 621 грамм кокаин хадгалж байсных нь төлөө баривчилсан. Одоо шүүхийн шийдвэрээ хүлээж байгаа.
Хоригдол охид хоолоо хүлээж урт дараалалд бүтэн цаг зогсдог.
Хоригдлууд өдөрт хоёр удаа, өглөө оройд салхинд гардаг.
13 настай Хатер
Авга ах нь хүчиндэж охин гэрээсээ оргосон. Долоо хоногийн дараа Тегераны цэцэрлэгт хэсэг залуус бүлэглэн охиныг хүчиндсэн байна. Охин өөрийгөө хамгаалахын тулд цүнхэнд байсан хутгаараа нэгийг нь хутгалж гэмтээжээ.
Цагдаагийн албаныхан охиныг тэнд ухаангүй байхад нь олсон ч эмчилсний дараа насанд хүрээгүйчүүдийн хүмүүжүүлэх төвд хорьжээ.
17 настай Захра
14 насандаа нөхөрт гарсан Захра хоёр хүүхэдтэй. Тэрээр эмэгтэйчүүдийн шоронд хүүхдээ төрүүлж, одоо хүүхэдтэйгээ хамт хоригдож байна. Түүнийг гар утас хулгайлсны төлөө баривчилжээ. Хулгайн хэргээр гурав дахь удаагаа баривчлагдаад байгаа нь энэ.
Охид Аллахаас өршөөл хүсч байна
Хоригдлууд дээр өдөр бүр ламтан ирж шоронд охидтой хамт мөргөл үйлддэг. Мэдээж охид Аллахаас өршөөл гуйдаг.
15 настай Шокуфех /Эмээ нь ач охиноо эргэж ирээд байгаа нь/
Шоронд жил гаруй болж байгаа Шокуфех найз залуутайгаа хамт Тегеранд дэлгүүр дээрэмдэх гэж байгаад цагдаад баригджээ. Харин найз залуу нь цагдаа нарыг ирэхэд зугатаж амжсан бол охин тэр дороо баригдсан байна. Одоо түүнийг цаазаар авахаар 18 нас хүрэхийг нь хүлээж байгаа аж.
15 настай Махсхид
Мөн мансууруулах бодистой холбоотой хэргээр баривчлагдсан. Аз болоход түүний эцэг эх нь хэргийг өөртөө хүлээснээр охин найман сарын дараа суллагдах баярт мэдээг дуулжээ.