“МN-25 дугаар суваг” телевизийн бүтээл “хорин нэгэн мянга” реалити шоу нэвтрүүлэг шинэхэн дугаараа хүргэхээр зураг авалтандаа орсон гэнэ. Олны танил эрхмүүдээс 2 хүнийг оролцогчоор сонгож тус бүрт нь “21000 төгрөг” өгч, өөр ямар нэгэн мөнгөний эх үүсвэргүйгээр 10 хоног зочид буудалд байрлуулж, тухайн мөнгийг зөвхөн хүнсэндээ зарцуулах эрхтэй байдаг билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт трансжендер Солонго болон Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг нар өрсөлдөх юм байна. Үзэгчдийн дунд хамгийн их сонирхол татсан зүйл нь гэвэл 2 оролцогч хоёулаа эрүүл, зөв хооллолтын дэглэм барьдаг бөгөөд хэн түрүүлэх вэ гэдгийг л хүлээх үлдлээ.