Сонгуулийн сурталчилгааны үеэр Ховд аймагт нэр дэвшиж байгаа нөхрөө хөгжөөн дэмжихээр Д.Баясгалан баахан фактласан тухай манай сайт мэдээлж байсан билээ.
Тэрбээр Ховдынхонд манай нөхрийг заавал дэмжээрэй, Баруун гарын баталгаа, Зүүн гарын зөвлөгөө хэмээн таслуулан хэрвээ манай нөхрийг сонгохгүй бол миний хөх хавдана шүү хэмээж байсан.
Гэвч Ховд нутгийнхан Н.Батбаярт итгээгүй, түүнийг сонгоогүй. Тэгэхээр Д.Баясгалангийн хөх хавдсан байж таараа. Ийнхүү Д.Баягалангийнх нь хөх хавдаж сандаргаж байх зуур Н.Батбаярын бие нэлээд чилээрхсэн зурагтай. Саяхан Н.Батбаяр Саппорогийн хойно байрлах “Мөнгөн гүүр” эмнэлэгт ханджээ.
Тэрбээр сахарын шинжилгээ өгсөн бөгөөд түүний сахарын хэмжээ нь 22 гарчээ. Уг нь хүнд байх сахарын хэвийн хэмжээ нь 6. Хэрвээ энэхүү хэмжээ нь 10 гарвал биеийн хэвийн байдал алдагддаг бөгөөд 20 гараад ирвэл бараг шокийн байдалд ордог аж. Сонгуульд ялагдсан, бас дээр нь эхнэрийх нь хөх хавдсан нь Кёкшюүзанд хүнд туссан бололтой.
chuhal.mn