Модернист зураачдаас заавал мэдэж байвал зохих, зураг урлалтай нь танилцаж байх аваас нүд нээгдэж, сэтгэлгээ тэлэх сайн талтай уран бүтээлчдийн нэг бол Английн орчин үеийн зураач Дэмиен Херст билээ.
Өвөрмөц, зоримог шийдэлтэй түүний уран бүтээлийн ретро үзэсгэлэн Лондоны Tate Modern галерейд нээгджээ. Үүнд нь зураачийн сүүлийн 25 жилд бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ.
Уг үзэсгэлэнг олимпийн жилийн хүрээнд зохион байгуулж буй аж. Дэмиен Херстийн олон бүтээл дэлхийд алдаршсан бөгөөд таднээс ихэд цуутай нь “Очир алмаазан араг яс”. Энэхүү 8601 ширхэг алмаазан шигтгээ бүхий үзмэр бий болсон цагаасаа Амстердам, Флоренцийн музейгээр аялсан аж. Харин Лондоны олимпийн ачаар эдүгээ эх орондоо залраад буй нь энэ юм байна.