Эмэгтэйчүүд эрчүүдээс маш их юм хүсдэг, хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, эрчүүдэд ямар ч боломж олгодоггүй гэдэг. Энэ бол зүгээр л ам дамжсан яриа. Yнэн хэрэгтээ бол эмэгтэйчүүд олон зүйл дээр нүдээ аниад л өнгөрдөг. Ингэхэд ер нь эмэгтэйчүүд маань эрчүүдээс чухам юу хүсдэг юм бол оо?
22 насандаа бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Царайлаг
– Аятайхан
– Мөнгөтэй
– Сайн сонсогч байж чаддаг
– Сэргэлэн авхаалжтай
– Гоё бие бялдартай
– Юмны чанарыг мэддэг
– Гэнэтийн гайхалтай бэлэг барьж чаддаг
– Романтик сэтгэлгээтэй, мэдрэмжтэй залууг
32 насандаа тэд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Аятайхан нүдэнд дулаахан
– Эмэгтэй хүнийг хүндэлж, халамжилдаг
– Хангалттай мөнгө хуримтлуулсан
– Ярихаасаа илүү сонсож чаддаг
– Наргианч, хөгжөөж, хөгжиж чаддаг
– Заавал хэлүүлэлгүйгээр гэр орны ажилд оролцдог
– Стиль имидж хөөцөлдөөд байдаггүй, намбалаг хувцасладаг
– Гэрийн буюу эхнэрийнхээ хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт ойн өдрийг мартдаггүй
– Багаар бодоход 7 хоногт 1 удаа секс хийдэг байх
42 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Царай зүс нэг их хараад байдаггүй, халзан биш л бол яахав гэж бодно.
– Анхаарал халамж тавьдаг байх
– Ажилдаа хамаг хүч анхаарлаа төвлөрүүлдэг, заримдаа оройн хоолондоо оройтож ирэхэд ч уурлаад байдаггүй
– Үг хүлээж авдаг байх ( Намайг ярьж байхад хүлээн зөвшөөрч байх)
– Наргиан ойлгодог
– Хүч чадалтай, формоо алдаагүй байх
– Нас, биендээ зохицуулж хувцасладаг байх
– Учраа мэддэг, төлөвлөгөөтэй амьдардаг байх
– Ой сайтай байх
– Амралтын өдөр болгоныг хоёр биөндээ зориулдаг байх
52 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Гадаад үзэмжиндээ санаа тавьдаг байх
– Бусдын дунд биеэ зөв боловсон авч явж чаддаг байх
– Мөнгө нэг их үрээд байдаггүй
– Эхнэрийнхээ үгийг анхааран сонсдог байх
– Нэг үгээ олон дахин давтдаггүй байх (үглээ биш)
– Амралтын өдөр орондоо хэвтээд байдаггүй байх
– Ариун цэврээ байнга сахидаг
– Анхаарал нь өөр юман дээр төвлөрч байсан ч гэсэн бусдын хийсэн зүйлд урам өгөх чадвартай байх
– Мартамхай биш байх
– Хааяа нэг амралтын өдрөөр хайрлаж энхрийлдэг байх
62 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Хүүхэд айлгачихаар аймаар биш байх
– Өөртөө анхаарал тавьж чаддаг байх
– Мөнгө үрдэггүй
– Зөрүүд биш байх
– Юу хийж байгаагаа ойлгодог
– Хөнгөн шингэн байх
– Зөв боловсон хувцасладаг (аятайхан)
– Аятайхан хөнгөхөн хооллодог
– Зөнөг биш байх
– Эхнэрээ халамжлахаа мартаагүй байх
72 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
– Өглөө босоод амьд байгаасай гэж
– Хүний гар битгий хараасай гэж