Мангог зөвхөн дессерт, салатанд хэрэглэдэггүй аж. Энэ жимсээр нарийн боов хийж болох нь ээ.
ОРЦ:
– 1ш манго
– гурил 225гр
– давс 1 чимх
– хөөлгөгч 2 ц/х
– элсэн чихэр 150гр
– өндөг 1ш
– сүү 175мл
– ваниль
– масо 100 гр
– ванильтай сахар
ХИЙХ АРГА:
1. Мангог арилгаад 2 хувааж ясыг нь авна. Дөрвөлжин жижиг хэлбэртэй хэрчинэ. Зуухаа 180С хүртэл халаана.
2. Гурил дээр хөөлгөгч, давс, элсэн чихрийг нэмнэ. Өөр саванд өндөг, масло/хайлуулсан/, сүү, ванилаа нэмнэ. Өндөгтэй шингэн зуурмаг дээрээ гурилаа бага багаар хийж миксэрдэнэ. Зуурмаг өтгөрч эхлэсний дараа мангог нэмээд хутгана.
3. Хэвээ тослоно. Зуурмагаа хэвэндээ хийгээд хэрчсэн мангог дээр нь тавьж өгнө.
4. 180С-т ойролцоогоор цаг жигнэнэ. Болсон үгүйг шүдний чигчлүүрээр шалгана. Бэлэн болсон кекс дээрээ ванильтай сахарыг цацаж өгнө.