“Universe best songs” тэмцээний анхны ялагчаар тодорч олны танил болсон дуучин Ч.Цэлмүүн гадаад сурч буй. Ганц бие ээжийн амьдралыг сонгосон дуучин бүсгүй хувийн амьдралдаа өөрчлөлт хийжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Ганц бие ээж байхад ахиад хүнд итгэж, найдвар тээнэ гэдэг амаргүй. Түүний хувьд ч амар байгаагүй… Бид хоёрын 7 жилийн нөхөрлөл маш их зүйлийг ойлгуулж байх шиг… Унаж босох цаг бүрд дэргэд байгаагүй ч үргэлж хүү бид хоёрын төлөө байсанд баярлалаа! Бусдын харж байгааг бус харж чадаагүйг хараад зүрхэнд чинь дурлах хүн амьдралд хань болдог байх. Officially in a relationship” хэмээжээ.