Зуны гол өмсгөл болсон япон маягийн шаахай хөл болон хөлийн хуруунд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд тогтоожээ. Алабамагийн Обурн их сургуулийн эрдэмтэд ганц салаатай шаахай шагай, хурууг хөндvvр болгодгоос гадна алхаа гишгээг эвдэж, өөрчилдгийг баталж байна. Тус сургуулийн мэргэжилтнvvдтэй хамтарч ажилласан Индианаполисийн спортын анагаах ухааны хvрээлэнгийнхэн коллежийн насны 39 хvнд олон төрлийн гутал өмсvvлээд тусгай төхөөрөмж дээгvvр алхуулжээ. Япон маягийн шаахай өмссөн хvмvvсийн алхаа жижгэрч, даралтын хvч буурсан байна. Мөн хөлийн хуруу нь бусад төрлийн гутал өмссөн vедээ хөдөлдөг шиг идэвхтэй байгаагvй гэнэ. Судалгааны багийн ахлагч Жастин Шроер япон маягийн шаахайг өдрийн турш өмсөхгvй байхыг зөвлөж байна.