ОРЦ: /6 хүн/
– Шинэхэн базилик
– Янзалсан бүтэн тахиа
– 75мл оливын тос
– 6 хумс сармис
– 1ш нимбэг
– 200мл цагаан вино
– Гурил
ХИЙХ АРГА:
1. Тахианы өөхөн гадаргыг салгаад гурилд дүрнэ. Дундаж гал дээр оливын тосоо халаагаад тахиагаа шарна. Тахиаг шаргал болтол нь шараад давс нэмнэ.
2. Шарсан тахиагаа өөр саванд хийгээд түр хөргөөнө.
3. Сармисаа хэрчээд тахиа шарсан тосон дээрээ базилик нэмээд 2 минут шарна. Дараа нь шарсан тахиагаа сармис шарсан тосон дээрээ буцааж хийгээд цагаан вино нэмнэ. Тагийг тавьж зөөлөн гал дээр 30 минут жигнэнэ.
4. Жигнэсний дараа нимбэгний шүүсийг тахиан дээрээ нэмээд тавгална.