Чи энэ бүгдийн тухай хэдийнээс найз залуугаасаа асуухыг хүсч байсан ч зориглодоггүй байсан. Yүний учир шалтгаан нь айдаг байсанд биш харин чи түүнийг өөрийнхөө тухай тааламжгүй сэтгэгдэлтэй болчихвий, нөгөөтэйгүүр тэр чиний түүний бие эрхтэний онцлог, түүний мэдрэмжийн талаархи сонирхолыг буруугаар үнэлж дүгнэх вий гэсэн болгоомжлол юм. Тэгвэл бид чамайг энэ бүхнээс чөлөөлж хариулт авч чадаагүй асуулт бүхэнд чинь хариулж байна.
1. Чи дур тавилтыг удирдаж чаддаг уу?
Хариу үйлдэл: Чи юуг удирдах гэвээ? Тэр ердөө ийм л хариулт өгөөд өнгөрөх болно. Харин үнэн хэрэгтээ: Онолын хувьд хэн ч хэдийд ч дур тавилтыг удирдаж чаддаг. Харин бодит байдал дээр энэ маш ховор тохиолдол. Yнэн хэрэгтээ дур тавилт эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ямар ч хүний хувьд үрийн шингэн гадагш цацагдаж бие тавирсанаар биш харин энэ бүх процесс тархинд явагдаж байдаг. Иймээс бид оюун санаагаа төвлөрүүлж, өөрөө өөрийгөө эзэмдэж чадсанаар дур тавилтыг хянах боломжтой болж байгаа юм. Yүнийг бид энэтхэгийн йог, бясалгалын тусламжтайгаар гүйцэтгэж чадна.
2. Яагаад чинийх бусдынхаас өөр байдаг юм вэ?
Хариу үйлдэл: Чи юу бодож ингэж асууж байгаа билээ?! гэж үхээнц бас сэжигтэй хоолойгоор асуух болно.
Хариулт: Эр бэлэг эрхтэний гадаад өнгө үзэмж , хэлбэр галбирын тухайойлголт өнөөг хүртэл нээлттэй бас тодорхой биш байсаар байна. Эрчүүд бүгд нэг хэвэнд цутгачихсан мэт эрхтэнтэй байдаггүйг уншигч ахайтан та надаар хэлүүлтгүй мэдэх биз. Тэдэнд ямар зэвсэг хайрлахыг зөвхөн бурхан л шийдвэрлэдэг. Нэгнийх нь хэтэрхий урт нарийн байхад нөгөөх нь богино бүдүүн байх жишээтэй. Зарим нь бүр зангидсан гар шиг байх нь ч бий. Ялангуяа эрхтэний хамгийн нандин хэсэг болох тээрхий нь бүр ч хачирхалтай бас дур булаам зүйл билээ. Тэд дөнгөж дэлбээлж буй шинэхэн сарнай цэцэгийн дэлбээ шиг л харагддаг. Мэс заслын аргаар эр эрхтэний хэлбэр хэмжээг засч үзэмжийг нь өөрчлөх боломжтой байдаг ч гэсэн хамгийн гол нь түүний хэлбэр хэмжээ, галбир биш харин эрүүл бас цэвэр байдал гэдгийг манай эрчүүд мэддэггүй нь таагүй. Эрүүл бас чийрэг эрхтэн л бидэнд хэрэгтэй болохоос хэлбэр галбир нь чухал биш шүү дээ. Иймээс чи түүний эрхтэнд тэгтлээ их санаа зовинон сэтгэл дундуур байх шаардлагагүй.
3. Чи нэг дор угсруулж таван ч удаа дур ханаж чадах уу?
Хариу үйлдэл: Би туулай биш харин хүн!
Хариулт: Завсарлагагүйгээр таван удаа дур ханах энэ маш ховор чадвар шүү. Хүн бүрт энэ авъяасыг заяагаад байдаггүй. Дахин бэлэн болтол дор хаяад 1-5 минут шаардагддаг. Зарим үед бүр цаг, хоёр цаг шаардагдах нь бий. Харин дотор тавиагүй эсвэл бэлэг эрхтэн сугарч гаргаагүй үед асуудал өөр байх болно. Ийм байдлаар хамгийн ихдээ гурван удаа л дур ханаж болдог. Харин дараа дараагийн дур тавилт дээр өмнөхөөсөө бага үрийн шингэн гадагшлуулдаг. Энэ нь амралтгүйгээр эр бэлэг эрхтэн хөвчирч цусны эргэлт хаагдсантай холбоотой. Иймээс өөрийн найз залууг порнокиноны ододтой харьцуулах хэрэггүй.
4. Яагаад пенис чинь хамгийн түрүүнд сэрдэг юм?
Хариу үйлдэл: Хамгийн түрүүнд чамд өглөө мэнд гэж хэлэх л гэж хэмээн хошигнох болно
Хариулт: Єглөөний сэргэлт түүний дур хүсэлтэй ямар ч холбоогүйгээр хөвчирч босгодог. Шөнийн турш амарч тайвширсан бэлэг эрхтэн рефлексээрээ босч хөвчирдөг. Бас ч хүү энэ нь эрүүл чийрэг эрхтэний нэг шинж тэмдэг ч гэж үзэж болно. Иймээс түүний гантайж боссон эрхтэнг баярлуулахад буруудахгүй.
5. Чамайг гүйж, хөдлөхөд чинь тээр болдог уу?
Хариу үйлдэл: Хэзээ ч үгүй хэмээн тэр итгэлтэй ч худал хариулах болно.Хариулт: Эмэгтэйчүүд бидэнд хөх маань саад болдоггүйтэй адил тэдэнд ч бас эрхтэн нь саад болдоггүй байж болох юм гэж бодож болох боловч үнэн хэрэгтээ тийм биш байдаг. Спортоор хичээллэх, бүжиглэхэд гээд ер нь л түүний хөдөлгөөн бүрт нь тээртэй байдаг. Зарим тохиолдолд тэр харах, үнэрлэх, сонсох мэдрэхүйн буянаар шаардлагагүй үед босч сандаргах нь ч бий. Бариу өмд, дотоож өмссөн тохиолдолд тэр хэзээ хэзээнээс ч илүү тээр болдог.
6. Нойтон зүүд гэж юу юм бэ?
Хариу үйлдэл: Ийм том болчихсон байж иймхэн юм мэдэхгүй гэж үү?
Хариулт: Нойтон зүүд ихэвчлэн өсвөр насны хөвгүүдэд элбэг тохиолддог ч нас биенд хүрсэн эрчүүдэд ч бас тохиолддог зүйл. Бид ч гэсэн заримдаа секс зүүдэнд автаад тавьж чадахгүй тарчилж сэрдэггүй гэж үү? Харин эрчүүдийн хувьд тэд ийм тохиолдолд дур ханаж чаддаг. Энэ бүхэн гаж зүйл биш. Харин эмэгтэй хүн өвөртлөөд унтаж байж ийм зүйлтэй учирч байгаа бол ноцтой зүйл шүү!
7. Яагаад хөл бөмбөгчид хамгаалалтанд зогсож байхдаа гараараа халхалдаг юм?
Хариу үйлдэл: Хэрвээ бөмбөгөнд цохиулбал өвдөнө ш дээ.
Хариулт: Эр бэлэг эрхтэн эрчүүдийн хамгийн эмзэг бүр шоконд ч оруулж болохоор эмзэг эрхтэн. Иймээс бэртэл гэмтэл их авдаг спортын төрөл болох хөл бөмбөг, америк хөл бөмбөг, хоккей тоглох үедээ байнга хамгаалах арга хэмжээ авахаас өөр аргагүй байдаг. Тодорхой хүчээр эрхтэнд цохилт өгөхөд тухайн хүний бөгсөн бие мэдээгээ алдаж хоёр бөөрийг нь суг татаж байгаа юм шиг л аймшигтай мэдрэмж төрдөг. үүнээс гадна ийм бэртэл авсанаар түүний сексийн амьдрал ч бүрхэг болж болох талтай.
8. Яагаад хүйтэн усанд улам хөвчирч босдог юм бол?
Хариу үйлдэл: Хүйтэн байхад үүнээс өөр яах юм хэмээн тодорхойгүй хариулт өгөх болно.
Хариулт: Хэт халуун, халуун байх нь эр эрхтэнд тийм ч тааламжтай зүйл биш. Єндөр температур нь бактери үржих тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь төмсөг нь байнга хөлөрч тосорхог шингэн ялгаруулж байдаг бас үсэрхэг учир халуун орчинг бий болгодог. Хүйтэн усанд бэлэг эрхтэний булчин чангарч төмсөгийг хөөлгөдөг. Нөгөөтэйгүүр бага температурт цусны эргэлт буурдагтай ч холбоотой. Єглөөд хүйтэн бүлээн усаар угааж шавшиж байх нь сайн үр дүнтэй байдаг. Иймээс эмч нар эрчүүдэд бариу дотоож өмсөхөөс татгалзаж байхыг санал болгодог.
9. Яагаад чиний төмсөгний нэг нь нөгөөгөөсөө өөр байдаг юм?
Хариу үйлдэл: Мэдэхгүй ээ…
Хариулт: Yүнд зөвхөн байгалиас л ингэж заяж гэж хэлэхээс өөр аргагүй. Ихэнх эрчүүдийн төмсөг том жижиг гээд тэс өөр байдаг. Магадгүй аль нэг нь илүү үүрэг гүйцэтгэдэг эсвэл илүү хөгжсөн байдаг ч байж болох юм. Москва дахь Пушкины түүхийн музейд байрлах Микеланжелогийн хөшөөг үзээд ч ингэж л бодох болно.
10. Эр хүнд хүүхэд насаа гээх гэж байдаг юм болов уу?
Хариу үйлдэл: Тэр энэ асуултыг чинь сонсонгуутаа л инээх болно.
Хариулт: Одоо бүгдээрээ хамтдаа инээцгээе. Эр хүн бүрд биш ч ихэнхэд нь тээрхийг хучсан арьс нь шамрах явдал тохиолддог. Бэлэг эрхтэний толгойг тойрч нимгэн арьс бүрхсэн байдаг ба энэ нь анхны хавьталтаар арагш татагдаж хойшилдог. Гэхдээ энэ нь зөвхөн хавьталтаар биш өөр ямар нэгэн гадны нөлөөгөөр хойшилж болно. Жишээлбэл: өөрөө мэдэлгүй оролдсон ч байж болно. Энэ процессыг хүүхэд насаа гээх гэж хэлж болно.
Нэмэлт асуулт: Яагаад дур ханасны дараа чиний хөдлөх, ярилцах чадвар чинь алга болчихдог юм бэ?
Хариу үйлдэл: Юу яагаад гэж амрах хэрэгтэй биз дээ.
Хариулт: Секс нь бусад биен хүчний ямар ч ажлаас илүүтэйгээр амралт шаарддаг. Нэг, хоёр гээд удаа дараагийн хавьталтын дараа түүний эрхтэн битгий хэл бүх бие нь өөрийн эрхгүй тормослож амрахыг шаарддаг. Огцом хүчтэй хөдөлгөөний үр дүнд бүх биенх нь булчин зэрэг ажилладаг тул ингэхээс өөр аргагүй байдаг биз. Иймээс түүнд амрах боломж олгож бай.