Мисс Сэлэнгэ үргэлж анхаарлын төвд байж шуугианы эзэн байх дур сонирхолтой нэгэн. Нүцгэн зураг, согтуу бичлэг, этгээд танхай яриа гээд мисс бүсгүйг хараан зүхэгчид олон байдаг ч түүнийг үл хайхран өөрийнхөөрөө зүтгэдэг тун ч зоригтой бүсгүй. Ямар сайндаа л гоо сайхны мэс засалд орж гэмгүй байсан царайгаа гэмтэж бэртчихсэн юм шиг болгочихсон нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж ихээхэн шүүмжлэл дагуулсан. Түүний ээлжит сенсаци эмэгтэй хүнтэй үнсэлцэж, чармай нүцгэн зургаа авхуулсан нь шуугиан тариад байгаа төдийгүй учир шалтгаан нь таавар мэт байгаа юм. Түүний эр зориг ихэнхдээ буруу зүйлрүү дагуулчих гээд байдаг талтай ч энэ зориглол нь түүнд юу авчрахыг сошиал ангуучид хэлэлцэн сууна.
Эх сурвалж:Шуурхай.мн