Италийн нэрт жүжигчин бүсгүй Моника Беллуччийг тавдугаар сарын 17-ноос 28-ны хооронд болох Каннын кино наадмын хөтлөгчөөр ажиллуулахаар болсноо зохион байгуулагчид зарлажээ.
Анх 2000 онд уг кино наадамд “Сэжигтэн” киногоо танилцуулахаар ирж байсан Моника 2006 онд шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаад амжсан гэж байгаа.
“Малена” бүсгүй 70 дахь удаагийн Каннын кино наадмын нээлт, хаалтын ажиллагааг л хөтлөх гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn