Дуучин Жастин Биберийг нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үед нь олон сонсогчид түүнийг дуучин Жастин Тимберлейктэй харьцуулж, дууриадаг эсэх талаар асуужээ.
Учир нь түүний шинэ уран бүтээл “Boyfriend “ дуу нь Тимберлейкийн хоолойны өнгө, хэв маягтай тун адилхан болсон гэнэ. Харин Бибер “Бидний хоолойны өнгө өөр.
Тэр бол их авьяаслаг, чадварлаг залуу гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Намайг хэн нэгэнтэй харьцуулах хэрэггүй“ хэмээн хариулжээ. Гэвч түүний энэ хүсэл тийм ч амар биелэхгүй бололтой. Учир нь саяхнаас түүнийг Английн хөвгүүдийн “One direction” хамтлагтай харьцуулж, өрсөлдүүлж эхэлсэн билээ.
www.UNEN.mn