Шоколад, ногоон цайнд байдаг вальпройн хүчил нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэд мөн агуулагддагийг Мексикийн эрдэмтэд илрүүлсэн байна. Сэтгэл санаа тавгүй, хямралд орсон үед дээрх жимсийг идэх нь тустай аж.
Мэргэжилтнүүд химийн 1700 бодисыг судалсны дүнд тайвшруулах, сэтгэл санааны байдлыг дээшлүүлэхэд зориулагдсан бэлдмэлүүдэд ордог бодисуудын дийлэнх нь вальпройн хүчилтэй төстэй бүтэцтэйг нээжээ.
“The Daily Mail” мэдээлснээр, жингээ хасах, хэвийн хэмжээнд барихыг зорьж буй хүмүүс шоколаднаас татгалзаж, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, ногоон цайг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй гэнэ. Учир нь жин хасахаар хоолоо сойх, биеийн тамираар хичээллэж, дасгал хийсний дараа эдгээр жимс эрч хүч өгөөд зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг аж.