Дуучин Женнифер Лопес кинонд продюсероор ажиллана. Уг кинонд ижил хүйстэн эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх ажээ. Дуучнаас гадна чадварлаг жүжигчний хувьд ижил хүйстэн бүсгүйчүүдийн тухай хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юм байна. Дуучин өөрөө өмнө нь ийм бүсгүйн дүрд тоглож байжээ.
2003 онд экс найз залуутайгаа хамтран тоглосон уг кинонд ижил хүйстэн бүсгүй эрэгтэй хүнд дурлаж байгаа тухай өгүүлдэг. Тэрбээр одоогоор Энрике Иглесиастай хамтран аялан тоглолтоо үргэлжлүүлээд тун завгүй байгаа ажээ.