Би залуу хүн. Амралтынхаа өдрөөр найз нөхдөөрөө уулзан юм ярилцан суух, nigth club орон заримдаа бүжиглэх
дуртай. Pub, restaurant-д суухаар 12 цаг гээд хаалгаа барьж цаашлаад давармаар санагдсан үедээ уртасгасан цагаар ажилладаг газар хаана байдаг билээ гээд хайдгаа нуух юун.
Доргио, Холливууд, Метрополис, Брикс, Бриллиант, Кристалл, хорооллоос Санко, Оүшинэ, Ямайка гээд зоолттой ажилладаг газруудыг нэрлэвэл өчнөөн л нэр цуврана.
Би дээрх газруудыг цаг хэтрүүлэн ажилладаг гэж шүүмжлэх гэсэнгүй. Харин ч хуулинд өөрчлөлт оруулж, ажиллах цагийг нь уртасгаасай гэж бодож явдаг хүмүүсийн л нэг. Зарим нэг газрууд илүү цагаар ажилладаг гэдгээрээ монопольдоод байна уу үйлчлүүлэгчдээ залилдаг явдал газар аваад байгаад шүүмжлэлтэй хандах гэсэн юм.
Учир нь би саяхан 1 орой шөнийн 2 цагийн үед найзуудаараа гэрт ойрхоноор нь, бас найдвартай ажилладаг газар гээд хорооллын “Номин” их дэлгүүрийн урд байрлах “Osion” nigth club-руу орлоо.
Tax нь 2000 төг, Шөнийн 2 цаг болж байсан гэхэд эднийх пиг дүүрэн хүнтэй байлаа. Зөөгч банди биднийг ширээнд суулган захиалга авлаа, төд удалгүй тооцоогоо хийнэ үү гээд хүрч ирлээ. Тооцоогоо хийхээр 20 мянган төг гаргаад өгтөл зөөгч нь илбэ үзүүлж байгаа мэт өмнөөс 1000 төг гаргаад, та 1000 төг өгчлөө, тооцоогоо нэмж өг гэв.
/Урьд нь бараг жилийн өмнө орохдоо зөөгчид нь залилуулж байлаа. 10 мянган төг өгтөл 1000 төг өгсөн гээд зөөгч нь мэлзэж байсан. Тэр үед энэ бааранд найзын маань найз, зөөгч хийдэг байсан тул найздаа танай тэр зөөгч биднийг залилаад гээд хэлж байсан удаатай. “Osion” nigth club-ийн зөөгчид тухайн өдрөөсөө шалтгаалаад 20-100 мянган төг түүнээс ч илүү мөнгө завшдаг юм билээ./
-Урьд нь залилуулж байсан болохоор, гэхдээ одоо өөрчлөгдсөн байх гэж бодож байтал одоо ч үйлчлүүлэгч нарыгаа залилсаар байгаад үнэхээр эмзэглэмээр. Эрүүл хүмүүс маллуулж байхад согтуу хүмүүс түрийвч, карманаа хоослуулаад гарахад гайхах асуудал эднийд үнэхээр алга.
-Зохион байгуулагчийг нь дуудхыг шаардсан боловч энд чихтэй хүн алга. Хэн ахлаж, удирдаж байгаа нь ч мэдэгдэхгүй, текний ард зогсож байсан барменд учраа хэлсэн боловч тоосон шинжгүй, хэлдэг газраа хэлэхгүй юу гээд нүд буруулж зогсоно. Эцэст нь хэлэхэд зөөгч: “Tа 1000 төг өгсөн” гэж ямар ч хувиралгүй, зөндөө мэлзсэн боловч 1-рт бид эрүүл, 2-рт хэдэн төгрөг өгсөнөө мэдэж байсан тул мөчөөгөө өгөөгүйд ямарч хувиралгүй, юу ч болоогүй юм шиг бидний хариултыг бүрэн гүйцэд хариулж өгсөн билээ.
Бармен, зөөгч, хамгаалагч гээд бүгд л болсон процессыг харж байсан мөртлөө хэлдэг газраа хэл гээд зогсож байх юм. Зөөгч, ажилчид бүгдээрээ бүлэглэн хүмүүсийн мөнгийг хормын дотор тэд кармалж, үйлчлүүлэгчдээ залилж байна. Хичнээн хүний, хичнээн төгрөгийг тэд залилсан бол оо.Магадгүй та ч хохирогч болсон байж магадгүй юм. Эрхэм уншигч та бүгдийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.
Ж.Цацрал /www.miss.mn/