Хэрэв та хүүхдээ сайн хүмүүжүүлье гэвэл юу хийх /юу хийхгүй байх/ ёстойгоо мэдэх үү.
1. Юуны түрүүнд хүүхдийг хайрлах хэрэгтэй. Хүүхэд тодорхой насанд үг дуулахгүй, хэрэг тарьж, худлаа хэлнэ. Yүнд нь эцэг эхчүүд гомдож болно. Харин энэ гомдлын хамтаар хүүхдийг хайрлах хайр унтарвал муу хэрэг.
2. Эцэг эхийн үзэж байгаагаар үр хүүхэд нь бусдын хүүхдүүдээс цовоо, сэргэлэн биш бол итгэл найдвар биелүүлэхдээ муу гэж хүүхдээ бага хайрлаж эхэлвэл энэ нь хамгийн гунигтай явдал юм.
3. Бид хүүхдийг “сайнаар” нь биш, харин байгаагаар нь, өөрсдийнхөө хүүхдийнх нь хувьд хайрлах ёстой. Энэ нь сохор “биологийн” хайраас өөр юм шүү.
4. Ойр дотно хүмүүсийнхээ хайрыг байнга мэдэрч байдаг хүүхэд тайван байдалд итгэх итгэлийн дор өсөж бойжин, тэдэнд санаа тавьж байгаа, тэд хамгаалуулсан гэдгээ мэдэж байдаг. Өөрийн илүү хүч чадал, сайн чанарыг өрнүүлэхэд нь ч гэсэн энэ тустай.
5. Хүүхэд ахуй цагтаа эх эцгийн амьд хайрыг мэдрээгүй хүн өөрийн хүүхэдтэй харилцахдаа илүү харгис хэрцгий, хүйтэн хөндий ханддаг. Учир нь тэд өсөж том болохоосоо өмнө өөрийн хүсүүшгүй, хэрэггүй байдлыг мэдрэх зовлонтой үеийг туулж өнгөрүүлсэн шүү дээ.
6.Ямар ч тохиолдолд хүүхэд ойр дотно хүмүүсийнхээ хайрыг мэдэрч байх ёстой. Хайртай учраас л тэдний буруу үйлдэлд дургүй байна гэдгийг мэдрүүлбэл хүүхдийн засрах хүсэлд хүчирхэг түшиг болно.
7. Бусад хүүхэдтэй харьцуулах, эцэг эхчүүдийн хооронд гайхуулах уралдаан бүү явуул. Иймэрхүү зүйл хүүхдэд ямагт хохиролтой тусдаг. Хүүхдийг хайрлан, түүний өсөх боломжийг ханган, тэр жинхэнэ ажил хэрэгч хүн болж өсөхөд нь эцэг эхчүүд илүү анхаарах хэрэгтэй.