Т.ДАЛАЙ
“Galaxy S8” гар утас тавдугаар сарын 5-ны өдрөөс Төв азийн улс орнуудтай зэрэгцэн Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарaхаар бэлэн болоод байна. Нил хар, цахирмаa саарал, агч шаргал гэсэн гурван өнгөний сонголттойгоор Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүд болон оператор компаниудаар борлуулагдаж эхэлнэ. Үнийн хувьд сая 980 – 2,2 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ утасны давуу талыг танилцуулж байна.
Хязгааргүй дэлгэц
Galaxy S8 | S8+ ухаалаг утасны хязгааргүй дэлгэц нь туйлын нимгэн хүрээтэй бөгөөд тунгалаг, тасралтгүй үргэлжлэх шилэн нүүр бүхий нумарсан дэлгэц болон металл хүрээтэй нийлсэн гарт барихад илүү тав тухтай мэдрэмж өгөх дизайны төгс шийдэлтэй болсон.
Олон цонх зэрэг нээн ажиллуулах горим
Илүү урт дэлгэц дээр олон цонхтой зэрэг ажиллахад хялбар болсон нь видео үзэж байхдаа ч найзуудтайгаа чатлах гэх мэт олон цонхтой ажиллахад илүү хялбар болсон.
Шинэчлэгдсэн үндсэн товчлуур
Үндсэн товчлуур, үйлдэл буцаах болон нээлттэй байгаа цонхонд буцах товчлуурууд нь шинэчлэгдэж дэлгэц дээр байрлах болсон төдийгүй даралт мэдрэгчтэй, хэрэглэгч хүссэнээрээ өөрчлөх боломжтой зэрэг давуу талуудтай болсон.
Хамгаалалт
Galaxy S8 | S8+ ухаалаг утас нь нүдний солонгон бүрхүүлийг таньж ажиллах илүү өндөр түвшний хамгаалалттай болсон. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах, вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан хурдан бас хялбархан нэвтрэх боломжийг олгоно.
Камер
F1.7 өрц болон сайжруулсан зураг боловсруулах технологийн тусламжтайгаар гайхалтай зураг дарах Dual Pixel 12MP үндсэн камертай. Энэхүү камер нь маш хурдан автоматаар фокус тааруулах, хөдөлж буй дүрсийг сарнилтгүй маш тод буулгах, гэрэл багатай орчинд ч тод, цэвэрхэн зураг дарах зэрэг олон чадваруудтай. F1.7 өрцтэй 8MP бүхий нүүрний камер нь Face Recognition буюу хүний царай таних автомат фокус тохируулагчтай болсноор гайхалтай селфи зураг авах боломжийг олгоно.
Ус болон тоосны найдвартай хамгаалалт
IP68 ус болон тоосны хамгаалалтын стандарт нь 1.5м хүртэл гүн усанд 30 минутын турш тэсвэртэй. Гар утас цэнэглэж байх үед утас норвол богино холболт үүсэхээс сэргийлж цэнэглэх үйлдэл автоматаар зогсох горимтой.
Хүчирхэг үзүүлэлт
Энэхүү утас нь олон үйлдлийг зэрэг хийхэд зориулагдсан Дэлхийн анхны 10нм бүхий хүчирхэг процессортой. Гар утсанд дагалдах сайжруулсан дууны технологи бүхий AKG чихэвчээр та дуртай дуугаа дуугаралтын өндөр чанартайгаар сонсох болно. Мөн түүнчлэн та нэмэлт санах ойны тусламжтайгаар өөрийн хүссэн бүхий л кино, дуу болон зургуудаа хүссэнээрээ хадгалах боломжтой. Хурдан бас утасгүй цэнэглэх технологитой юм.
Эх сурвалж:www.polit.mn