Дээлтэй Монгол наадамд оролцогчид бүгдээрээ өөрийн гэсэн имижийг бүрдүүлсэн байлаа. Зарим оролцогч цул үслэг эдлэлээр хийсэн дээлээр гангарсан байхад зарим нь зөвхөн Монгол цамцаар өөрийгөө илэрхийлсэн харагдав.
Наадамд оролцогчдоос хамгийн дур булаам хувцасласан хүнээр УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэгийг нэрлэж болохоор байлаа. Надад “Сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээн ам бардам ярьдаг Г.Отгонцэцэг энэ өдөр үнэхээр сайхан харагдаж байлаа.
Б.МӨНХНАСАН /INFO.MN/ |