Хүүхэд гэдэг бидний ирээдүй. Энэ ирээдүйгээ хэрхэн бүтээх нь эцэг эх бидний тэдэнд олгох боловсролоос шалтгаалдаг. Гэхдээ зөвхөн дунд сургуульд, эсвэл цэцэрлэгт үздэг хичээл биш шүү. Тэдэнд амьдралын хамгийн чухал хичээлүүдийг зааж сургаж чадвал эцэг эх болсны хамгийн чухал учир биелэх биз. Тиймээс хүүхэддээ бид зайлшгүй заах ёстой 30 хичээл чухам юу вэ.
Хүнд муу юм бүү хий
Хэзээ нэгэн цагт хийсэн зүйлийн чинь хариу заавал ирдэг юм. Хорвоо бөөрөнхий шүү.
Цаг цагаараа байдаггүй.
Дунд сургуульдаа чи хэний ч анхаарлыг татдаггүй нэгэн байж болох л юм. Гэхдээ цаг цагаараа байдаггүй юм шүү. Нэг л өдөр чи хамгийн тод од болон гялалзах өдөр ирдэг л юм.
Чи ганцаараа хичээгээд төгс болохгүй
Чи үнэхээр сайн хүн. Гэхдээ чамтай найзалж нөхөрлөж байгаа хүүхдүүд, хүмүүс адилхан сайн байж гэмээнэ чиний хийсэн зүйлс төгс болдог юм шүү. Хүн ганцаараа тэмцээд юунд ч хүрдэггүй юм.
Хэнтэй ч ялгаагүй яг адилхан харьц, хүндэл
Хэн хаанаа ирсэн, ямар харагдаж байгаа, юунд итгэдэг, хаана амьдардаг нь ердөө хамаагүй. Тэр хүмүүстэй бүгдтэй нь яг адилхан, ямар ч ялгаа зааггүй харьцаж сураарай. Ингэвэл тэд бүгд чамайг эргүүлээд хүндэтгэх болно.
Үргэлж асуулт асууж бай
Сониуч зан, судалгаа, ойлгохыг хичээх нь өөрөө нийгмийнхээ дунд орж буй хамгийн чухал зүйл юм. Бид аливааг судлахаа больбол бид өсөхөө болино, хөгжихөө ч болино. Тиймээс сайн асууж бай.
Алдаа хийхээс бүү ай
Мэсэнжерийн WhatsApp аппликейшнийг үүсгэн байгуулагч Brian Acton бол үүний маш бодит жишээ юм. Тэр 2009 онд Facebook-т ажилд орох анкет бөглөсөн ч тэнцээгүй юм. Гэвч 2014 оны хоёрдугаар сарын 14-нд February түүний компанийг 19 тэрбум ам.доллараар худалдан авсан юм шүү. Brian-ы гаргасан алдаа үнэндээ айлгүйгээр амьдралаа жолоодох боломжийг түүнд ийнхүү олгожээ. Өөрөөр хэлбэл, тэр алдаа, бүтэлгүйтлээ амжилтын түлш болгон ашиглаж чадсан байна.
Томоор мөрөөд
Энэ улиг домог болсон зүйл л яриад байгаа юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэвч энэ бол мөрөөдлөө зүүднээсээ ялгаж сурахад туслах маш чухал зүйл юм шүү.
Шударга байдал бол амьдралын түлхүүр юм
Хүн бүхэн шударга байдлыг хүсдэггүй гэж үү. Чамд чихэр өгчихөөд дүүд чинь өгөхгүй өнгөрөөд явчихвал чи лав аз жаргалтай байж чадахгүй л байх. Яг үүнтэй адил занг хэнд ч гаргаж болохгүй шүү.
Төсөөллөө хэзээ ч бүү алд
Хүүхдүүд тэнгэрт байгаа үүлсийг хараад хэчнээн олон дүрс олж чаддаг гээч. Үүнтэйгээ холбоотой мянга мянган асуултаар биднийг ёстой л булах шиг болдог биш гэж үү. Тэдний энэ төсөөлөн бодох авьяасыг нь үргэлж хөгжүүлж байгаарай. Төсөөлөл бол амжилтын газрын зураг юм шүү дээ.
Чадах чинээгээрээ үргэлж өөдрөг бай
Хүүхдүүд угаасаа л маш өөдрөг сэтгэлтэй байдаг. Тэдэнд амьдралыг харахад ямар нэгэн тусгал, тодруулагч хэрэггүй. Учир нь тэд амьдралыг яг байгаагаар нь бас хамгийн гэгээлэг өнцгөөс нь олж харж чаддаг. Энэ л сэтгэлийг нь насанд хүрсэн хойно нь ч бүү мартуулаарай. Өөдрөг үзэл амьдралд хэчнээн чухлыг, боломжгүйгээс боломжтой хүртэл бүхнийг өөдрөг үзэл л бүтээдгийг өдөр бүр түүнд хэлж байгаарай.
Асуулт байгаа л бол залгих хэрэггүй
Чиний сэтгэлийг зовоосон асуулт цээжинд чинь байгаа л бол түүнийг залгих хэрэггүй. Заавал гаргаж, асуух ёстой хүнээс нь заавал асууж бай.
Сайн зөвлө
Бусдад чадах чинээгээрээ сайн зөвлөж, туслаж байгаарай. Тэгвэл тэд ч бас чамд яг хэрэгтэй үед чинь тусламжийн гараа сунгах болно.
“Тэгж өгөөч”, “Баярлалаа” гэдэг үгийг хэлж бай
Энэ үгсийг үргэлж хэлж байгаарай.
Чи бусдын төлөө биш харин өөрийнхөө төлөө төрсөн
Бид бүгд өөр өөрсдийнхөө сайн сайхныг бүтээх гэж, амьдралын утга учраа олох гэж л төрдөг. Энэ сайн сайхандаа хүрч чадсан хүн бусдад тусалж чадна. Чи хамгийн түрүүнд үүнийг ойлгоогүй цагт бусдад хэрэгтэй үед нь хэрэгтэй цагт нь тусалж чадахгүй шүү дээ.
Сөрөг бодолтой хүмүүст энергиэ бүү дэмий зарцуул
Сөрөг бодолтой, сэтгэлтэй хүмүүс чиний өөдрөг занг хумсалдаг юм шүү. Тэднээс үргэлж хол бай.
Хүндэтгэлгүйгээр юу ч бүтэхгүй
Чи бусад хүнийг хүндэтгэхгүй бол хэн ч чамайг хүндлэхгүй. Чи чин сэтгэлээсээ хүмүүст тусалж чадахгүй бол тэд чамайг орхиод явахад нь бүү гайхаарай.
Уйлахад юу нь буруу байх билээ
Бид бүгдээрээ л сэтгэл хөдлөлтэй. Үүгээрээ л бид энэ ертөнцийг туулах хүчээ олж авдаг юм шүү дээ.
Хамт олонтойгоо ойр бай
Спорт, хөгжмийн дугуйлан гээд дуртай дугуйландаа явж, хамт олонтойгоо ойр байж сураарай. Хамт олонтойгоо ойр байхад өөртөө итгэх итгэл чинь бэхжиж, шинэ боломжууд нээгддэг юм шүү.
Найз нөхөддөө цаг гаргаж бай
Найзууд аз жаргал бий болгодог юм шүү.
Зэрэг зиндаа чухал ч…
Яг үнэндээ зэрэг зиндаанаас илүү сайн хүн байх нь илүү чухал юм шүү. ы
Буруу зүйл хийх нь зөвийг олох эхлэл юм
Буруу хийсэн гэдгээ мэдвэл чи зөвийг олох хаалгыг нээж чадна.
Бүх зүйлд тэвчээр хэрэгтэй
Тэвчээр амьдралыг бий болгосон юм шүү.
Өөртөө өндөр шаардлага тавьж сур
Өөртөө өндөр шаардлага тавьж байж л зорилгодоо хүрнэ шүү дээ.
Буруу хэрэг хийсэн бол заавал уучлалт гуйж бай
Найз нөхдөөсөө, ах эгч, хамаатан садан хэн бүхнээс чи өөрөө л буруу хэрэг хийсэн бол заавал уучлалт гуйж сураарай. Уучлалт гуйна гэдэг нь чамайг тэдэнд илүү ойртуулдаг юм шүү. Чи хэзээ ч ганцаардахгүй.
Хүмүүс чамайг доош хийхийг хүснэ
Тийм ээ, энэ бол зүгээр л нийгмийн төрөлх чанар. Харин чи ийм байж болохгүй шүү.
Эрүүл мэндээ хамгаалан хайрлаж яваарай
Энэ бол чамд бурхнаас заяасан хамгийн гол хөрөнгө. Чи үүнгүйгээр хүсэл зорилгоо биелүүлж чадахгүй.
Ялалт, ялагдал хоёр ээлжилдэг юм
Ялагдал ч бас амттай байдаг юм шүү. Ялагдаж сурсан цагт чи ялж сурна.
Хүнд хайртай болохоос бүү ай
Заримдаа хүнд хайртай болох нь чамайг шархлуулж мэдэх ч энэ яг л сугалаанд хожсонтой адил аз жаргалыг чамд мэдрүүлэх болно. Тиймээс алдахаас бүү ай, хайрлахаас бүү ай.
Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахад суралц
Хамгийн чухал нөхөрлөл бол чи өөртэйгөө нэгдэж, өөрийгөө хайрлаж сурах юм.
Бүгд өөр өөрийн арга барилаар аз жаргалаа олдог. Тиймээс зүрх сэтгэлээ дага
Зарим нь мөнгөнөөс, зарим нь том байшингаасаа аз жаргалыг мэдэрдэг. Харин чи юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ. Үүнийгээ эхэлж ол. Тэгээд сэтгэл зүрхээ дага.