Дайчин, чадварлаг бүсгүйчүүдийн нэгд тооцогддог УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ У.Уранчимэг угаасаа л донжтой цоглог нэгэн.
Ямар ч дүрийг торолгүй бүтээж, үзэгч олноос өндөр үнэлгээ авч чаддаг жүжигчин бүсгүйг Хувьсал продакшны захирал, найруулагч Г. Цоггэрэлийн эхнэр гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.
Тэднийг нэг хэсэг өрх тусгаарласан хэмээн шуугисан ч тэд өдгөө хамтдаа гэр бүлээ авч яваа. Нас хэдийнэ 40 хүрсэн гэхэд гоолиг сайхан хэвээрээ байгаа Урнаагийн нууц нь фитнесс гэнэ.
Тэрбээр өдөр бүр хоёр цаг фитнессээр хичээллэж жингээ сайн барьдаг гэнэ.