“Miss Intercontinental-World final 2006” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцож байсан Т.Ундармаа шивээс хийлгэжээ. Т.Ундармаа ээжийнхээ хамт БНСУ-д ажиллаж амьдардаг. Тэрээр гадаадын олон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан төдийгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах “Жавхлант ирээдүй” санг хорвоог орхин одсон эгчийнхээ дурсгалд зориулан байгуулж мөн “Монголын хүүхдийн элч” хэмээх эрхэм өргөмжлөлийн эзэн билээ.